Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

П.ОЮУНБАТ: ЖОРООР ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ХЭМЖЭЭ ЦӨӨРӨӨГҮЙ

  М.Ариунжаргал 2018-09-24 979

Эрүүл мэндийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар насанд хүрэгчдэд шаардлагатай 173 ерөнхий нэршлийн 650 гаруй нэрийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа юм байна.

Ингэхдээ эмийн үнийн дүнг 20-80 хувиар хөнгөлж байгааг албаны хүн хэлж байна.

Харин бага насны хүүхдэд зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй эмийг 50-80 хувь хөнгөлж байгаа гэнэ.

Иргэдийн дунд жороор олгогдох хөнгөлөлттэй эмийн нэр төрөл болоод хөнгөлөх хувь хэмжээ эрс буурсан гэх шүүмжлэл гарсан. Харин өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа эмийн жагсаалтад байгаа эмнүүд иргэдийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай эм бэлдмэлүүд бүгд багтсан гэдийг онцолж байна.

Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэн бүр эмийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн эрхтэй. Эмийн цахим жор бичсэн өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй байдгийг иргэд анхаарах хэрэгтэйг хэлж байна. Үүнээс гадна эмийн цахим жорын хяналтын дугаар нь гурав хүртлэх эмийн санд дараалан ашиглах боломжтой тул даатгуулагч нь эмчийн бичсэн жороор эмийг тухайн эмийн сангаас бүрэн аваагүй тохиолдолд өөр эмийн сангаас цахим жорын хяналтын дугаараар авч болох юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө