Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ ДАХИН ОРЖ ЭХЭЛЛЭЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-20 769

Монголын хүн амын хоол тэжээл үндэсний тавдугаар судалгааны дүнгээр 6 - 11 насны сурагчдын 28.6 илүүдэл жинтэй 5 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Үндэсний сургагч багш Ц.Дийдэрмаа хувцасны төрөл ба эрүүл ахуйн дэглэм сэдвээр сурагчдад хичээл зааж байгааг үзэгч та бүхэн харж байна. Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслах, ингэснээр эрүүл мэндэд ямар тустай вэ гэдгийг сурагчид хичээлээр дамжуулан мэдэж авах юм. Энэ бол эрүүл мэндийн хичээлийн хүрээнд зааж байгаа нэг сэдэв.

Сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хүний биед ямар ашиг тустай вэ зэрэг мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн хичээлээр дамжуулан сурагчид олж мэдэх юм. Сургуулийн хөтөлбөрт ийнхүү эрүүл мэндийн хичээлийг дахин оруулж эхэлсэн нь эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Сурагчдад Эрүүл мэндийн боловсрол олгох, багаасаа энэ төрлийн мэдлэг, мэдээлэл байх нь ирээдүйн хойч үед хэрэгтэй учир 5 жилийн дараа дахин эрүүл мэндийн хичээл орж эхэллээ. Хичээлийг Хүүхдүүдэд хэт их ачаалал өгөхгүй, энгийн ойлгомжтой байдлаар сургагч багш нар зааж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө