Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

12-Р САРЫН 15-ААС 2019 ОНЫ 2-Р САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД СУРАГЧДЫГ АМРААХ САНАЛЫГ ГАРГАЖЭЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-19 20200

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮД ГОЛЛОН НӨЛӨӨЛДӨГ

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн  төв нь 19 хорооны оршин суугчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Ачаалал өндөртэй эрүүл мэндийн төвүүдийн нэг. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж,  тус төвд ирэх хүүхдүүдийн тоо ч ихэсдэг болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Оргил үед ачаалал 3 хүртэлх хувиар нэмэгдэж, эмч сувилагчдын ажлыг өрөөг суллаж, хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээн авч ажилладаг байна. 

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт мөн 12-р сараас 2 сарын хооронд ачаалал ихтэй байдаг гэдгийг эмч нар хэлж байна. 

Томуу, томуу төст өвчний тохиолдол ерөнхий боловсролын сурагчдын дунд зонхилон тохиолддог болох нь тандалт судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал Нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12-р сарын 15-аас 2019 оны 2-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд тогтоох саналыг хүргүүлжээ. 

Image result for утаа хүүхэд

Дээрх өвчний тохиолдол нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод агаарын бохирдол ихэсч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжид заасан зөвлөмжөөс 6-10 дахин их байгаа нь тогтоогджээ. Тиймээс агаарын бохирдол ихэсдэг энэ л цаг үед сурагчдыг амраах саналыг гаргасан. Бид энэ асуудалтай холбоотойгоор иргэдийн байр суурийг сонссон юм. 

Томуу, томуу төст өвчний халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд сургуулийн насны хүүхдүүд голлон нөлөөлдөг. Хэрэв сурагчдыг 12-2 сарын хооронд амраавал халдварын тархалт тодорхой хувиар буурч, эмнэлгийн ачаалал ч мөн багасах юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө