Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨДӨРТ НЭГ ТУН АСПИРИН УУХ НЬ ЗӨВ ҮҮ?

  Б.Оюун 2018-09-17 495

Эмч нар ахмад өндөр настай хүмүүст урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт нэг тун аспирин уухыг зөвлөдөг. Тэгвэл энэ зөвлөлгөө хэр зөв зүйтэй вэ?

Эрдэмтдийн явуулж байгаа сүүлийн үеийн судалгаагаар өдөрт нэг аспирин уух нь эрүүл мэндэд тустай биш, харин эсрэгээр хор хөнөөлтэй байж болохыг тогтоожээ. Харвалт өгсөн хүнд өдөрт нэг аспирин уух нь тустай гэж эмч нар зөвлөдөг. Энэ нь цусыг шингэлж, зүрхний шигдээс тусахаас сэргийлдэг гэж үздэг юм.

Гэвч энэ ойлголтыг судлаачид буруу ойлголт гэж үзэн, 70-аас дээш насны эрүүл хүнд аспирин нь эсрэгээр үйлчилж, дотуур цус алдалтад хүргэж болзошгүй гэж анхааруулж байна. Тиймээс эмчийн зааваргүйгээр дур мэдэн аспирин хэрэглэхгүй байхыг хатуу зөвлөж байна.

Эрүүл хүмүүс зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт нэг аспирин уух нь хэрэгтэй гэж үздэг. Түүнчлэн хүмүүсийн дунд аспирин нь хавдраас урьдчилан сэргийлдэг гэсэн ойлголт ч байдаг юм. Тэгвэл үнэхээр аспирин ууснаар та энэ бүх өвчнөөс урьдчилан сэргийлж чадах уу гэдгийг эрдэмтэн судлаачид нягтлан шинжилсээр байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө