Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЦАХИЛГААНГҮЙ ҮЕД Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭВИЙН АЖИЛЛАЖЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-09-15 559

  Өнөөдөр Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн  зарим хэсэгт өглөө 10 цагийн орчимд тог цахилгаан тасарсан. Энэ үед Эрүүл мэндийн яамнаас шуурхай ажлын хэсэг гарч, эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож, мэдээлэл авч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллажээ. Цахилгаан өдөр 15 цагийн үед ирсэн. Энэ хугацаанд нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамны харъяа 16 үндэсний төв цахилгаан генератор ашиглан эмчилгээ, үйлчилгээгээ хэвийн явуулсан байна.

  УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийжээ.  Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан байна.  2 эх кесарев хагалгаанд оржээ. 

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 0315 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна.

 ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

  


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө