Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол Солонгосын мэс заслын эмч нар Монгол улсад хийх боломжгүй хагалгааг хийж 7 хүүхдэд амьдрал бэлэглэлээ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-09-06 12362

Ц.Уранчимэг хүүгээ 1 сар 21 хоногтой байхад нь зүрхний ховдол хоорондын цоорхой, 2 хавтаст хавхалгын дутмагшилтай гэдгийг нь олж мэджээ. Мөн энэ төрлийн хагалгааг Монгол улсад хийх боломжгүй, гадаадад хагалгаанд ороход 60 гаруй мянган доллар шаардлагатайг ч мэдсэн байна. Яаралтай хагалгаанд оруулахад санхүүгээс эхлээд олон асуудал түүний гэр бүлд тулгарчээ. Яг л энэ хүнд хэцүү үед 2 орны хамтарсан баг мэс засал хийх талаар мэдээлэл олж мэдсэн нь Наранбилэг хүүд амьдрал бэлэглэлээ. Хэрэв хугацаа багахан хоцорсон бол хүүд хагалгаа хийхэд оройтох байсныг Уранчимэг бидэнд хэлсэн юм.

ОУ-ын ротари клуб, Рофайла интернешнл байгууллага хамтран МУ-д хүүхдийн зүрхний мэс заслын чадавхийг сайжруулах чиглэлээр 6 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд энэ жил СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН эмч нар ирж бага жинтэй хүүхдүүдэд зүрхний мэс заслын хагалгааг хийлээ. Хагалгаанд орсон хүүхдүүдийн хамгийн бага нь 25 хоногтой хүүхэд байжээ.

КИМ ҮН ХАН СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН МЭС ЗАСАЛЧ, ПРОФЕССОР: 

Энэ удаагийн хамтарсан сургалт, мэс засал онцгой болж байна. Анх удаа Монголд төдийгүй ОУ-д хийх боломжгүй байсан БАГА ЖИНТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ХАВСАРСАН МЭС ЗАСЛУУДЫГ хийж дууслаа. Мэс засалд орсон хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байна. Мөн Монголд хүүхдийн зүрхний мэс засал хийх боломжтой, эмч мэргэжилтнүүдийн чадвар сайжирсныг энд дурдмаар байна.

Эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг сайжруулах асуудалд Эрүүл мэндийн яамнаас анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд дотооддоо хийх боломжгүй байсан 39 өвчнөөс 13-ийг эмчлэх боломжтой болсон. Харин улсын гуравдугаар төв эмнэлэг 3 төрлийн хагалгааг хийх боломжтой болжээ. Солонгос улсад энэ төрлийн зүрхний хагалгааг хийхийн тулд 20 жилийг зарцуулсан. Хамгийн алдартай мэс заслын эмч, тоног төхөөрөмжтэй байсан ч эрсдэл өндөртэй гэдгийг Солонгос эмч нар хэлж байна. Дотооддоо энэ төрлийн хагалгааг хийсэн нь тус эмнэлгийг нэг шат ахиулсан алхам болж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө