Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭХЭМҮТ-Д ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН СУВИЛАХУЙН ТЭНХИМ НЭЭГДЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-09-05 695

  Өнөөдөр манай улсад 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв анх удаа дэргэдээ сувилахуйн тэнхимтэй болж байна. Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах, эх барих, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулж тэднийг хөгжүүлэх зорилготой энэ тэнхим 300 метр квадрат, иж бүрэн тохижуулсан олон улсын стандарт, шаардлагад нийцжээ.  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд хамгийн олон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй 3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллага юм. Цаашид энэ жишгээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх эрүүл мэндийн байгууллага дэргэдээ сувилахуйн тэнхимтай болох нь зүйтэй гэдгийг салбарын сайд хэллээ.

  Дэлхийн жишигт нийцсэн, эмнэлзүйн ур чадварын тэнхимийг улсдаа анх удаа Эх хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулж байгаа юм. Гадны хөрөнгө оруулалт, хандив тусламжгүйгээр дотоодын нөөц бололцоогоор шийджээ. Сувилахуйн тусламж үйлчилгэнэий стратегийг хангаж ажиллах, тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.

  Өнөөдөр дэлхий дахинд 43 сая эрүүл мэндийн ажилтан байдгаас 20,7 сая нь сувилахуйн чиглэлийн мэргэжилтэн байдаг байна. Манай улсад ч мөн ялгаагүй тусгай мэргэжилтнүүд ховор. Нэг эмчид оногдох сувилагчийн тоо бага байдаг байна. Цаашид тэднийг дэмжих, чадавхжуулах зорилгоор эрүүл мэндийн байгууллага бүр дэргэдээ сувилахуйн тэнхимтэй болох нь зүйтэй, бодлогоор дэмжих хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө