Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУД СИНГАПУР УЛСААС ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

  TV5 News 2018-09-04 962

БЭЛТГЭСЭН: Ш. БАТ-ЭРДЭНЭ

   Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт удирдах албан тушаалтнууд, менежерүүд, эмч мэргэжилтнүүд гээд нийт 140 удирдах албан тушаалтнууд хамрагдсан. Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанаас тэд туршлага судлаад ирлээ.

  Сингапур улс нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон төвтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Бид туршлага судлах, өөрийн орондоо хэрэгжүүлэх боломжтой олон санаанууд бий. Тиймээс тус улсад мэргэжилтнүүдээ бэлтгэх нь олон талын ач холбогдолтой юм.

   Цаашид сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд  хамтран ажиллаж байгаа 5-6 хүнд өөрийн сурсан мэдсэнээ хуваалцах үүднээс сургалт зохион байгуулах юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө