Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ХҮЧИРХЭГ МОНГОЛ" СПОРТ, УРЛАГИЙН ӨДӨРЛӨГИЙН ҮЕЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

  TV5 News 2018-09-03 851

  БЭЛТГЭСЭН: С. ЗОЛБОО

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөгийг дэмжиж, Эрүүл мэндийн яам хамтран оролцлоо. 

    Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдэд дасгал хөдөлгөөн хийж спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ямар ач тустай талаар Эрүүл мэндийн байгууллагууд зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал УНТЭ хамт олон цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох, даралт үзэх, нүдний хараа шалгах зэрэг 10 төрлийн үзлэг оношилгоо хийжээ. Харин УГТЭ-ийн хувьд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг өгч, үзлэг хийхийн  зэрэгцээ гэрийн нөхцөлд дархлаагаа дэмжих эрүүл мэндийн ундааг хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгч ажилласан байна. Түүнчлэн ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хүзүү нурууны гэмтэл, үе мөч, хэвлий цээж зэрэг бүх төрлийн үзлэг хийжээ.

   Өдөрлөгт УНТЭ, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон НЭМҮТ, ГССҮТ зэрэг үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг   байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцож зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийлээ. Мөн ирэх оноос  Эрүүл Мэндийн даатгалын сангаар дамжуулан фитнессд хөнгөлттэй үнээр явах боломжтой болсон зэрэг олон мэдлэг мэдээллийг өгч ажилласан байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө