Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УНТЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН ХҮРЭЭНД

  TV5 News 2018-08-31 389

УНТЭ-ийн А,Б корпусын голын талбайд эмнэлгийн ажилтнууд болон үйлчилгээний орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор  хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилтнуудад зориулсан ногоон байгууламж бүхий амралтын хэсэгтэй боллоо.

      
   Нийт ажилтнуудыг урьдчилант сэргийлэх үзлэг хамруулан биеийн жингийн индекийг тодорхойлуулан, лабораторын болон дүрс оношилгооны шинжилгээнд хуваарийн  дагуу хамрагдаж дууссан бөгөөд ажилтан тус бүрийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн тусгайлсан эмчийн үзлэгт хамруулах төлөвлөгөө гаргалаа.  Мөн бүх ажилтнуудын анти-HBs-ийн титр тодорхойлж дархлаа тогтоогүй ажилтнуудыг В вирусын вакцинд хамруулж эхлээд байна.Элэгний В,С вирус илэрсэн ажилтнуудыг вирусын ачаалал тоолох шинжилгээнд үнэгүй хамруулж эхлээд байна.
ЭМЧ зурган илэрцүүд

Ажилтнуудыг орон сууцны хангамж, нөхцлийг сайжруулах, цалингийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Төрийн орон сууцны корпораци, Хаан банк зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
  Үйл ажиллагаа, үйлчилгээ маркетингийн алба нь 8-р сараас эхлэн UNITEL үүрэн телефоны оператортай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор Яаралтай тусламжийн тасаг, Эмнэлзүйн зохицуулалтын тасгийн шуурхай удирдлага зохицуулалтын багт үүрэн телефоны бүх оператор руу үнэгүй ярих эрх бүхий 2 дугаар олгосон зэрэгцээ  зөвхөн УНТЭ-ийн ажилтнуудад зориулсан ярианы хөнгөлттэй тусгай багцыг гаргасан.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө