Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 9,10,14,16 ХОРООДЫН 3-10 НАСНЫ ХҮҮХДҮҮД ШҮДНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРАГДЛАА

  TV5 News 2018-08-29 810

 

 БЭЛТГЭСЭН: Ш. БАТ-ЭРДЭНЭ

Шүд цоорол нь чих хамар хоолойн үрэвсэл, зүрх судас, амьсгалын замын олон өвчний шалтгаан болдог.

Гэтэл шүд цоорох өвчин 3-5 насны хүүхдүүдийн дунд 79 хувь, 6-8 насны хүүхдүүдийн 85 хувь, насанд хүрэгчдийн дунд 90 хувьтай байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд 0-12 настай хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчлэх шийдвэрийг гаргасан.

   Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалангийн урилгаар Япон улсын эрүү нүүр, шүдний эрүүл мэндийн боловсролын холбооны эмч нар хүрэлцэн ирж,  Хан-Уул дүүргийн 9,10,14,16-р хороонд 3-10 хүүхдүүдэд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийлээ.

 Шүдээ буруу угааснаас үүдэж, шүд цоорол үүсдэг. Хүүхдүүд хэрхэн шүдээ зөв угаах талаар мэдээлэл байдаггүй, мөн эцэг эхчүүд хүүхдэдээ зааж өгдөггүйгээс болж шүд цоордог байна. Тиймээс эцэг эхчүүдэд болон хүүхдүүдэд хэрхэн шүдээ зөв угаах талаар зөвлөгөөг мөн өгсөн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө