Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СӨҮЛ АСАН ЭМНЭЛЭГ МОНГОЛЫН ХОЁР ӨВЧТӨНД 500 МЯНГАН ВОНЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

  TV5 News 2018-08-28 567

БЭЛТГЭСЭН: М. УЯНГА

 БНСУ-ын хамгийн хамгийн гэх тодотголтой Сөүл Асан эмнэлэг энэ сарын нэгний өдөр төлөөлөгчийн газраа нээсэн. Тус газрыг нээснээр Асан эмнэлгийг зорих Монголчууд бусад хувийн зуучид хандаж илүү зардал гаргах шаардлагагүй боллоо. Төлөөлөгчийн газар Асан эмнэлгийг зорих Монгол хүмүүст мэргэжлийн эмч нарт цаг авч өгөхөөс эхлээд онгоцны тийз, очоод байрлах байр болон Монгол орчуулагчийг бэлдэж өгөх гээд эндээс яваад ирэх бүх л үйлчилгээг үзүүлэх юм байна.

  Сөүл Асан эмнэлэг БНСУ-даа хамгийн том, нарийн мэргэжлийн олон мэс засал амжилттай хийдгээс гадна эмчилгээний үр дүн маш сайн, үйлчлүүлэгчдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн шилдэг эмнэлэг гэдгийг Асан эмнэлгийн гадаад харилцааны төлөөлөгчид онцоллоо. Тиймээс ч олон орны иргэд тус эмнэлгийг зорьдог байна. Манай Монголоос Асан эмнэлгийн төлөөлөгчийн газарт хандсан 33 хүн байгаа юм байна. Эдгээр хүмүүсээс өчигдөр 2 хүнийг сугалаагаар шалгаруулж урамшуулал олгожээ.

 Сугалаагаар шалгарсан хоёр хүний нэг нь маргааш өглөө БНСУ-ын Сөүл Асан эмнэлгийг зорих юм байна. Харин нэг нь визэд орсны дараа явахаар болжээ. Эдгээр хоёр хүн тэндээ очоод 7 хоног байрлах байр болон нийт 500 мянган воны эмчилгээний эзэд болсон байна.     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө