Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЛОНГОСЫН ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ СӨҮЛ АСАН ЭМНЭЛЭГ МОНГОЛД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭЛЭЭ

  TV5 News 2018-08-28 1533

БЭЛТГЭСЭН: М. УЯНГА

   Сөүл Асан эмнэлгийг анх 1989 онд Хёндэ группийг үүсгэн байгуулагч Жон Жү Ёнг байгуулж байжээ. Тус эмнэлэг нь  гурван мэргэжлийн эмнэлэг, 27 мэргэжлийн төв, 44 амбулаторийн тасаг болон Асан эрүүл мэндийн ШУ-ны судалгааны төвтэй БНСУ-ын хамгийн том эмнэлэг юм.

Тэр болгон амжилттай хийгдээд байдаггүй нарийн мэргэжлийн мэс заслууд болох амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний өвчлөл, 10 төрлийн хорт хавдрын мэс заслууд хийдэг байна. Тиймээс хамгийн олон үйлчлүүлэгч болон мэс заслын тоогоороо улсдаа тэргүүлж, “Хамгийн хүндлэл хүлээсэн эмнэлгээр 12 жил” дараалан шалгарчээ.  Мөн дэлхийн 10 гаруй оронтой хамтран ажилладаг юм байна. Харин энэ удаад Монголд төлөөлөгчийн газраа нээлээ.

 Сөүл Асан эмнэлгийг мэддэг эсвэл судалж байгаа, Монголчуудад зориулж тус эмнэлэг төлөөлөгчийг газраа нээснээ мэдэгдлээ. Өмнө нь гадаад харилцааны захирал нь Монголд таван удаа ирж өвчтөнүүдийн дунд судалгаа хийжээ. Тэдгээр өвчтөнүүдэд тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх юм байна. Өвчтэй боллоо гээд шантрахгүй өөрийнхөө төлөө сэтгэлийн тэнхээтэй байж, боломжгүй зүйл байхгүй гэдэгт итгээрэй! Манай эмнэлгийн зүгээс ч та бүхэнд чадах бүхнээрээ тусална гэдгээ Сөүл Асан эмнэлгийн төлөөлөгчид хэллээ.   

    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө