Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ В.ИЧИНХОРЛОО АГСНЫ ХӨШӨӨГ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАЛЛАА

  TV5 News 2018-08-27 539

БЭЛТГЭСЭН: Ш. БАТ-ЭРДЭНЭ

   Вандан-Ишийн Ичинхорлоо нь  ажлынхаа гарааг Эх нялхсын эмнэлэгт асрагч, сувилагчаар эхлүүлж, эрүүл мэндийн салбарт амьдралынхаа 60 шахам жилийг зориулсан. Тэрээр 1939, 1944-1945 оны дайны хүнд жилүүдэд улс эх орон, ард түмнийхээ төлөө өөрийн хүч хөдөлмөрөө зориулж байсан гавьяат нэгэн.  Анагаахын салбарт оруулсан түүний хамгийн том гавьяа нь элэгний бэтэг өвчнийг эмчилсэн явдал юм.  

Мөн өнөөдрийн арга хэмжээтэй хамтатган тус  эмнэлгийн вакум хагалгааны өрөөний нээлт боллоо. Автсрали улсын засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлийг төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хийж байна. Төсөл өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байна. Харин вакум хагалгааны өрөө бэлэн болжээ.

Вандан-Ишийн Ичинхорлоо нь хэвлийн хөндийн мэс заслын нарийн мэргэжлийн болон цэргийн хээрийн мэс заслын асуудлаар 10 шахам ном сурах бичиг бичиж, эрдэм шинжилгээний судалгааны 100 гаруй илтгэл, өгүүлэл бичин хэвлэн нийтлүүлж байсан. Улс эх орон эрүүл мэндийн салбарт оруулсан гавьяаг үнэлж 2005 онд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг түүний нэрэмжит болгож байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө