Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨР ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТАРЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

  TV5 News 2018-08-20 951

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Бүхий л өвчний эхлэл нь шүд өвчлөхөөс эхтэй гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Тиймдээ ч бага насны хүүхдийн шүдний өвчлөл цооролтыг нэн даруй эмчлэхгүй бол эрүү нүүрний хөгжилд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэлж байна. Засгийн газраас эрүүл шүд эрүүл хүүхэд хөтөлбөрийг ирэх 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг нэн даруй судалгааны ажилдаа орсон байна.

Манай улсын 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ насны хүүхдүүдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь хэмжээ 67,5 хувьтай байна. Шүд цоорох өвчин нь чих хамар хоолойн үрэвсэхэд хүргэхээс гадна цаашлаад амь насанд аюултай өвчний суурь болдог гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг юм.

Тиймээс засгийн газраас эрүүл шүд эрүүл хүүхэд хөтөлбөрийг ирэх 2019 оноох эхлэн хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөр батлагдсантай холбоотой эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч дагалдах журмыг боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Урьд өмнө амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой хөтөлбөр боловсруулагдаж байсан ч амжилттай хэрэгжиж байгаагүй тул энэ удаад сайтар нягтлан тооцоо судалгааг сайн гаргах чиглэлийг өгсөн байна

Эрүүл шүд эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын шүдний эмнэлгүүд хүрэлцэхгүй тул хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар болсон байна. Улсын хэмжээнд хувийн хэвшлийн шүдний эмнэлэг 402 байгаагаас нийслэл хотод 308 нь үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Эдгээрийн дунд эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцэхгүй тодорхой тооны эмнэлгүүд байгаа гэлээ. Учир нь шүдний эмнэлгээр үйлчлүүлээд элэгний в, с вирус болон цусаар дамжих халдварт өвчин авсан тохиолдол их гэдгийг хэлж байна. Тиймээс хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд эрүүл ахуйн  болоод ариутгал халдваргүйжүүлэлтийн стандартад нийцсэн байх гол шаардлагыг тавьж байгаа юм байна. Харин хувийн хэвшлийн эмнэлэг болгон үнэ тарифийн хувьд өөр өөр байдаг. Энэ асуудлыг нэгдсэн бодлогоор зохицуулахаар төлөвлөж байгааг хэллээ

Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хувийн болоод улсын шүдний эмнэлгүүдэд 2-12 насны хүүхдүүдийг сургууль цэцэрлэгээр нь хувиарлан үзлэгт харуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хүрээнд нийт 725 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн байна. Харин нийслэлийн хэмжээнд шүдний эмнэлгүүд хүрэлцэхүйц хэдий ч орон нутагт цөөн тооны байгаа нь асуудал дагуулж байна. Учир нь 21 аймгийн хэмжээнд шүд эмчилж байгаа 94 газар байгаа бол сум багийн хүүхдүүдийг хэрхэн үзлэгт хамруулах асуудлыг сайтар судалж байгааг хэллээ. Одоогийн байдлаар явуулын баг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө