Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИМПОРТЛОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 12 ТӨРЛИЙН ЭМ, БЭЛДМЭЛИЙГ ХУРААН АВЧЭЭ

  TV5 News 2018-08-16 822

СУРВАЛЖИЛСАН: М. АРИУНЖАРГАЛ    

БНХАУ ын иргэн Ли Лянхуа захиралтай Аполло ХХК нь улсын бүртгэлийн болоод чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй монгол улсад бүртгэлтэй эм эмийн бэлдмэлийн жагсаалтад ороогүй  12 нэр төрлийн эм болон биологийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг байжээ.

Үүнийг нэгэн иргэний гомдлын дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд импортлох зөвшөөрөлгүй компани байсан байна. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоож 7 сая 800 мянган төгрөгийн эм эмийн бэлдмэл, биологийн бүтээгдэхүүнийг хураан авч зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Ямар ч чанарын баталгаа, улсын бүртгэлийн гэрчилгээгүй дээрх эм эмийн бэлдмэлүүд нь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эмчилгээний гель, түрүү булчирхайн болон эрүүлжүүлэн чадавхжуулагч бэлдмэл, нүдний болор угаагч гэх мэт эргээд сөрөг үр дагавар гаргах өндөр багадлалтай бүтээгдэхүүнүүд байжээ. Хятад захиралтай аполло гэх тус компани нь бүтээгдэхүүнээ фэйсбүүкээр дамжуулан захиалга авч худалдан боруулдаг байсан байна. Тиймээс иргэдийг цахим орчинд сурталчилж байгаа гарал үүсэл чанарын шинжилгээний бичиггүй эм эмийн бэлдмэлийг сонгон хэрэглэхгүй байхыг санууллаа

Тус компани нь эмийн сүлжээ бизнесээ цахим орчиноор сурталчилхаас гадна гишүүн элсүүлж, худалдаагаа хийдэг байжээ. Мөн эм зүйн чиглэлээр суралцаагүй мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулдаг байсан байна. Манай улсад эм, бэлдмэлийг дөрвөн боомтоор хяналт шалгалт хийн оруулж ирдэг ч иргэд хувийн хэрэгцээндээ ашиглах нэрийдлээр гарал үүсэл чанарын гэрчилгээгүй эм бэлдмэлийг оруулж ирэн цахим орчинд худалдаалах тохиолдол их байгааг албаныхан хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө