Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"ЭРҮҮЛ ШҮД, ЭРҮҮЛ ХҮҮХЭД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

  TV5 News 2018-08-15 602

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  “”Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан талаар мэдээлэл өгөв. Манай улсын 11 хүртэл насны нийт хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Шүд цоорвол чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсэж, улмаар эрүү нүүрний өвчний дам болон шууд шалтгаан болдгийг эрдэмтэд тогтоосон. Нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн тул 50 тэрбум төгрөгт багтаан дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэв.

2-12 насны 725 мянган хүүхдийг энэ хөтөлбөрт хамруулна. Үр дүнд нь 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох аж.

Хэдийгээр хувь хүний буюу ээж аавуудын хариуцлагагүйн улмаас хүүхдүүдийн шүд өвддөг ч Засгийн газар энэ асуудалд анхаарахаас өөр аргагүй  гэж салбарын сайд мэдэгдэв.

Дээрх хөтөлбөрийн гол цөм нь амны хөндийн эрүүл ахуйн зан үйлийг хэвшүүлэх сургалт, сурталчилгааны ажил байна. Дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн, нийт 17 ажлыг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө