Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮДНИЙ НИСДЭГ ЭМНЭЛЭГ МОНГОЛД 21 ХОНОГ АЖИЛЛАНА

  TV5 News 2018-08-14 7161

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Манай улсын 50 иас дээш насжилттай иргэд дунд харааны бэрхшээлтэй 30 гаруй мянган хүн байна. Үүнээс харах чадвараа бүрэн алдсан 6900 гаруй хүн байгаа бол хүнд хэлбэрийн хараа алдалттай 7000 орчим хүн байгаа юм байна.

Эдгээрийн 40 орчим хувь нь болорын цайралттай, 20 хувь нь нүдний даралт ихсэх өвчинтэй байгаа нь судалгаагаар гарчээ. Мөн 15 мянга гаруй иргэдэд сул харааны тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа нь тогтоогджээ. Энэ үүднээс эрүүл мэндийн яамны урилгаар Орбис нисдэг нүдний эмнэлэг манай улсад 21 хоногийн хугацаанд ажиллахаар болсон байна. 8 дахь жилдээ ирж ажиллаж байгаа тус эмнэлэг нь америкийн нэгдсэн улсад магадлан итгэмжлэгдсэн агаарын хөлөгт байрладаг эмнэлэг юм.

Хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой манай улсад чихрийн шижин өвчин, түүнээс үүдсэн хүндрэл болох нүдний эмгэг ихсэж байгааг албаныхан хэлж байна. Гэвч улсын эмнэлгүүд чихрийн шижингийн нүдний эмгэгийг илрүүлэх, эмчлэх боловсон хүчин, багаж тоног төхөөрөмж хангалтгүй байгаа гэлээ.

Тиймээс Орбис эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран энэ чиглэлд сургалт явуулж дотоодын эмч нараа мэргэшүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа салбарын сайд хэллээ

Орбис нисдэг нүдний эмнэлэг улаанбаатар хотод энэ сарын 12-30 ны хооронд гурван долоо хоног ажиллана. Тус эмнэлэг нь МD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхийн дээрх цорын ганц нүдний эмнэлэг юм. Өнөөдөр эрүүл мэндийн сайд тус эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Ирэх 2019 онд насанд хүрэгчдийн нүдний тусламж үйлчилгээний төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгааг энэ үеэр онцолсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө