Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Н. МӨНХГЭРЭЛ: "ЭМНЭЛЭГТ ЯАРАЛТАЙ ХҮРГЭГДСЭН 11 ХҮНИЙ БИEИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА"

  TV5 News 2018-08-13 4395

БЭЛТГЭСЭН: Г.БАДАМЛЯНХУА 

2018 оны 8-р сарын 12-ны өглөө 5 цагийн орчимд Айраг өртөөний дeжур Айраг сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу эмч нар осол болсон газар очиж, зорчигч нарт эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. 129-р галт тэргэнд нийт 329 зорчигч байжээ. Эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж, эрэмбэлэн ангилж яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 11 зорчигчийг Айраг сумын эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Ихэнх нь зөөлөн эдийн гэмтэл авсан байжээ.

8 хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 3 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

2-3 хавирга хугарсан нэг хүнийг Говьсүмбэр аймгийн эмнэлэгрүү хүргэжээ. Зорчигдчын дунд жирэмсэн хүн байжээ. Тэрээр бага зэргийн гэмтэл авч, тонус өгсөн бол машинист нуруундаа зөөлөн эдийн гэмтэл авсныг Айраг сумын их эмч Н. Мөнхгэрэл хэллээ. Тэрээр хүнд, хөнгөн гэмтэл авсан 11 хүн бүгд эмнэлгээс гарсан, одоогоор биeийн байдал тогтвортой байгаа хэмээлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө