Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕБС-ИЙН СУРАГЧДАД СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ХИЧЭЭЛ ТҮЛХҮҮ ОРНО

  TV5 News 2018-08-13 1298

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг тусгай хөтөлбөр гарган орж байхаар болсон. Ингэхдээ бага боловсролын 1-3 р ангийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цаг, хичээлээр судлах шаардлагагүй гэж үзжээ. Харин 4-р ангиас эхлэн оруулахаар сургалтын хөтөлбөрт тусгасан байна.

Ингэхдээ хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл гэсэн зургаан  төрлөөр хичээл орохоор болжээ.

Уг нь бол ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээл орох хөтөлбөр 2002 оноос хэрэгжиж байсан. Гэвч эрүүл мэндийн хичээл заах чиглэлд тусгайлсан багш бэлтгэн гаргаагүйн дээр эрүүл мэндийн хичээл зааж байгаа багш нарыг мэргэшүүлж байгаагүй нь асуудал болж байсан гэдгийг албаныхан онцолж байна. Тиймээс энэ хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээл орох болсонтой холбоотойгоор ЕБС ийн зарим багш нарыг мэргэшүүлэх ажлыг эрүүл мэндийн сайд болон боловсролын сайдын тушаалаар салбар яамнаас зохион байгуулж байна. Харин эрүүл мэндийн хичээлд хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэндийг заахаар болсон нь өндөр ач холбогдолтойг хэллээ

 Эрүүл мэндийн хичээлийг дөрөв дүгээр ангиас эхлэн орох хэдий ч 1-3 р ангийн сурагчдад эрүүл мэндийн боловсролыг сурагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх үүднээс хүн ба орчин хичээлээр дамжуулан эзэмшүүлэхээр болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө