Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨСВӨР НАСНЫХАН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХГҮЙ БАЙГАА НЬ ЭЛЭГНИЙ ХАВДРЫН НАС БАРАЛТЫГ ЗАЛУУЖУУЛЖ БАЙНА

  TV5 News 2018-08-07 845

БЭЛТГЭСЭН:  М. АРИУНЖАРГАЛ  

  Засгийн газраас 2020 он гэхэд элэгний С вирусыг бүрэн устгана гэх томоохон зорилтыг тавин ажиллаж байгаа. энэ хүрээнд элэгний в, с вирусыг үнэгүй тоолон оношлохоос  гадна вирус устгах эмийг хөнгөлөлттэй олгох зэргээр шат дараатай олон ажлыг хийж байна. Гэвч дан ганц төр засаг элэгний өвчлөлтэй тэмцэх биш иргэн бүрийн идэвх оролцоо хамгаас чухал гэдгийг мэргэжлийн эмч нар сануулж байна. Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдарын нас баралт залуужиж байгаагийн гол шалтгаан өсвөр үеийнхэн оюутан залуус  огт шинжилгээ оношилгоонд хамрагдахгүй байгаатай холбоотой гэлээ.

 

Элэгний в, с вирусын гол халдвар цусаар дамждаг байна. Тэр дундаа сайтар ариутгаагүй зүү тариур хэрэглэснээр вирус авах гол шалтгаан болдог гэдгийг эмч нар хэлж байна.  Тиймээс ариутгасан зүү тариур хэрэглэдэг эсэх нь эргэлзээтэй шивээсний газраас эхлээд шаардлага хангахгүй шүдний эмнэлгүүдээс вирус авах өндөр магадлалтайг санууллаа.

Дан ганц шивээс хийлгэсэн залуус гэлтгүй өсвөр насныхан, оюутан залуус вирусын оношилгоонд хамрагдахгүй байгааг онцолж байна. Улмаар элэгний хавдар хатуурал болсон хойно өвчнөө мэдэх, эмчилгээгүй болон нас барах тохиолдол байгааг ч сануулж байна.

Image result for элэгний в с

Элэгний хатуурал хавдрын өвчлөлийг эмчлэхэд хамгийн чухал зүйл нь эрт илрүүлэн оношлох байдаг тул засгийн газраас хэрэгжүүлж байгаа элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хаппи веритас оношилгооны төв нь эрүүл мэндийн даатгалаар элэгний в, с вирусыг 100 хувь хөнгөлөлттэй тоолж байгаа. Үүн дээр нэмээд энэ сарыг дуустал вирусын идэвхжлээ тоолуулсан иргэдийг элэгний алат асатын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Элэгний үрэвслийн маркер буюу алат асатын шинжилгээг хийлгэх нь хожим элэгний хавдар, хатуурал болохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө