Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТӨВ АЙМГИЙН УГТААЛЦАЙДАМ СУМЫН НЭГ АНГИЙНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЖЭЭ

  TV5 News 2018-08-03 2262

БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО 

Жил бүрийн 7, 8 сард цусны донорын тоо 30 хувиар буурдаг байна. 

   Тэгвэл яг ийм хүнд цаг үед Төв аймгийн Угтаал цайдам сумын төгсөгчид санаачилга гаргаж цусаа хандивлалаа. Тэд энэ үйлсээ олон нийтэд түгээж хувь хүн албан байгууллагуудыг үргэлжлүүлэхийг уриаллаа.

   Цус бэлэглэх өдөр тохиож байна. Энэ өдөр ЦЦСҮТ-д сургуулиа төгсөөд 40 жил болох гэж байгаа Төв аймгийн Угтаалцайдам сумын 1979 оны төгсөгчид ийнхүү цусаа бэлэглэв. Андын уулзалтын нэгэн хором, амьдрал бэлэглэх нэг сэтгэл гэсэн уриа дор тэд анх удаа ангиараа нэгдэж, цусаа бэлэглэж байгаа юм.

    Сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдөрлөгийг зохион байгуулснаас хойш донорын тоо эрс нэмэгджээ. Улсын хэмжээнд цус цуглуулалт 1.1 хувьд харин Улаанбаатар хотын 1.8 хувьд хүрсэн нь сайн үзүүлэлт болохыг эмч нар хэллээ.   Улсын хэмжээнд өнгөрсөн онд 33,500 донор цусаа бэлэглэжээ. Нийт донорын 70 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө