Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл мэндийн хичээл орох сургагч багш нарыг энэ сарын 13-наас бэлтгэнэ

  TV5 News 2018-08-02 1481

БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийг боловсролыг дээшлүүлэх үүднээс энэ жилээс эхэлж Эрүүл мэндийн хичээл дахин орно.

Сурагчдын насны онцлогт тохируулан сургалтын агуулгыг боловсруулсан байна. Үүнд эрүүл мэндийн яамнаас зөвлөмж болгон өгч хамтран ажиллажээ.

БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс сургалтыг хөтөлбөрийг боловсруулж 9-р сарын 1-ээс эхэлж хичээлийн програмд оруулахад бэлэн болсон байна. Эрүүл мэндийн хичээлээр

  1. хувийн болон орчны эрүүл мэнд
  2. хооллолт, хөдөлгөөн
  3. Сэтгэцийн эрүүл мэнд
  4. Хорт зуршил
  5. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд
  6. Жендерт суурилсан хүчирхийлэл

зэрэг 6 чиглэлээр сурагчдад боловсрол олгох юм байна.

Хүүхдүүдэд хэт их ачаалал өгөхгүй, энгийн ойлгомжтой байдлаар хичээлийг явуулна гэдгийг эрүүл мэндийн яамнаас мэдээллэсэн. 8-р сарын 13-аас эхэлж сургагч багш нарыг бэлтгэж эхэлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө