Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хан-Уул дүүрэгт 3 ихэр хүүхэд мэндэлжээ

  TV5 News 2018-07-31 5274

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь 2018 оны долдугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Ихэрүүдийн 2 нь охин 1 нь  хүү ажээ.  Ийнхүү тус дүүргийн иргэн А.Долгорсүрэн, Б.Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна. 

Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна. Хан-Уул дүүрэгт энэ оны зургаан сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж тус дүүрэгт 171650 хүн ажиллаж амьдарч байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ.

Шинэхэн мэндэлсэн бяцхан үрсэд эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болтугай. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө