Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Герман улсын шүдний эмч нар Сэлэнгэ аймагт ажиллав

  TV5 News 2018-07-30 1093

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламын байгууллагын эмч нар Монголд улсад ажиллалаа.  Сайн дурын эмч нар Сэлэнгэ аймагт 14 хоногийн хугацаатай ажиллаж нийтдээ 8500 гаруй иргэдэд эмчилгээ үйлчилгээ хүргэсэн байна. Монголын хүн амын шүдний өвлөл дунд бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөл их байгааг хэллээ.  Герман улсын тусламжийн байгууллагын 26 эмч Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран Сэлэнгэ аймгийн 7 сум, 4-н тосгонд ажилласан байна. Энэ хугацаанд эмзэг бүлгийн хүүхдүүдэд болон иргэдэд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх талаар сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллажээ. Монголд ажилласан Герман эмч нарын хэлж байгаагаар бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа нь чихэрийн төрлийн хоол хүнсний хэрэглээ өндөр байгаатай холбоотой гэлээ.

Шүд, амны хөндий эрүүл байх нь бүх эрхтэн эрүүл байхын үндэс байдаг. Тиймээс хүүхдүүдийг бага наснаас эхлэн шүдээ зөв арчилж сургах, зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм. Хил хязгааргүй шүдний эмч нар олон улсын байгууллагын эмч нар Монголд 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө