Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон нутгаас шинжилгээний дээж тээвэрлэхгүй газар дээр нь Хепатитын вирус тоолох төхөөрөмж оруулж ирнэ

  TV5 News 2018-07-27 1071

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ  

Манай улсад тэргүүлэх зэргийн өвчлөл бол элэгний хорт хавдар, хатуурлын улмаас нас баралт болоод байгаа. Тиймээс эрт илрүүлэх, элэгний вирусыг шинэжлэн тоолох хариу арга хэмжээ авах нь хамгийн чухал юм. харин элэгний с вирусын шинжилгээ өгөхөд хөдөө орон нутаг тэр дундаа сум багийн иргэдийн шинжилгээний хариу зөрөх, буруу гарах тохиолдол их байдаг байна. Учир нь тухайн иргэний цусны дээжийг хасах 100 градуст хөлдөөн тээвэрлэж аймаг эсвэл нийслэлд авч ирэн шинжилдэг тул алдаа гарах, шинжилгээний дээж солигдох улмаар хариу буруу гарах тохиолдлууд их байдаг байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр оном сангийн харьяа элэгний төв АНУ ын сейпхейд корпорацитай хамтран орон нутгаас дээж тээвэрлэх  шаардлаггүй газар дээр нь тоолох тоон шинжилгээ хийх 50 ширхэг аппарат оруулж ирэхээр болжээ.

Нийт 2,8 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий тус 50 шихэг аппарат нь 8 сарын дунд үе гэхэд манай улсад ирнэ. одоогийн байдлаар аймгийн төвүүдэд суурилуулан сум багуудаар явуулын үзлэг хийхээр төлөвлөж байгаа юм байна. монгол улсын засгийн газарын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж халдарын тархалтыг таслан зогсоох үүднээс "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. энэ хүрээнд олон дэвшилтэт ажил хийж байгаагийн нэг нь Блокчэйн технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж эхэлжээ

Элэгний с вирусээс гадна в, д вирусын давхар халдварын асуудал хурцаар тулгамдаад байгааг албаныхан хэлж байна. Тиймээс дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх тал дээр цаашид анхаарна гэдгийг онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө