Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД ЭРТ ХАМРАГДАХЫГ ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

  TV5 News 2018-07-27 757

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

Өнөөдөр дэлхийн хепатитын өдрийн нээлтийг төв талбайд хийлээ. Элэгний B C вирусын эрт илрүүлэг, хурдавчилсан оношилгоо болон элэгний эхо, хатуурлыг тодорхойлж иргэдэд үйлчиллээ. Мэргэжлийн эмч нар үзлэг хийж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллажээ.

Сони: Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг өнөөдөр Монгол улс албан ёсоор нээж тэмдэглэлээ. Дэлхий нийтэд ДОХ хумхаа зэргээс илүүтэйгээр тархаж байгаа халдвар элэгний вирусын халдвар юм. Дэлхий нийтэд 1,3 сая хүн элэгний вирусын халдвараар нас барж, 325 сая хүн энэ өвчнөөр шаналж байна. Дэлхийн нийтийг цочроогоод байгаа энэ халдвараас сэргийлэхийн тулд манай улс Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн үр дүн өндөр байсан учраас ДЭМБ Монгол улсын манлайлагч орон болгон зарласан юм. Олон улсад манай улсын тэргүүн туршлагыг танилцуулах, санал санаачилга дэвшүүлэх үүднээс дэлхийн хепатитийн өдрийг манай улсад илрүүлье эмчилье уриатайгаар тэмдэглэлээ.

Элэг бүтэн монгол хөтөлбөрт 350 мянга гаруй иргэн хамрагдж халдвартай эсэхээ мэдэж, эмчилгээ оношилгоо хийлгэсэн. Тэгвэл энэ жил 1,8 сая хүнд элэгний оношилгоо хийх юм. Хамгийн нэгдүгээрт өөрийн санал санаачилгаараа элэгний вирустэй эсэхээ мэдэж шинжилгээ өгөх хэрэгтэйг ДЭМБ зөвлөж байна.

ДЭМБ-аас 2000 хүнд элэгний B болон C вирусын шинжилгээ хийсэн. Элэгний вирусын халдвартай эсэхээ мэдэхээр зорьж ирсэн иргэд их байснаас урт дараалал үүсч үл ойлголцол үүссэн. Өнөөдөр талбай дээр ирж вирустэй эсэхээ оношлуулж амжаагүй иргэд харьяа дүүргийн болон өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээ өгөх боломж нээлттэй байгааг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө