Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСУ-ЫН БУСАН ХОТЫН САЙН ДУРЫН БАГ СХД-ИЙН 19-Р ХОРОО, ЭРДЭНЭТ ХОТУУДАД АЖИЛЛАНА

  TV5 News 2018-07-26 642

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ  

Нийслэл Улаанбаатар хот болоод бүгд найрамдах Солонгос улсын бусан хотын найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрөөс эхлэн тус хотоос 60 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ажиллана. Энэ удаагийн арга хэмжээг бусан хотын захиргаа болон олон улсын сангаас санаачлан хэрэгжүүлж байга бөгөөд солонгосын сүрьеэгийн эсрэг нийгэмлэг, ур чадварыг хөгжүүлэх нийгэмлэг, бусан хотын эмнэлгийн төлөөлүүд, сайн дурын байгууллагуудаас иржээ.

Бусан хотоос ирсэн сайн дурын баг өнөөдрөөс эхлэн найм дугаар сарын 2- ны өдрийг хүртэл Сонгинохайхан дүүргийн 19- р хороо болон эрдэнэт хотод ажиллах юм.

Долоо хоногийн хугацаанд манай улсад ажиллах тус баг нь СХД ийн 19-р хороо болон Эрдэнэт хотын иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо үнэ төлбөргүй хийж, оёдлын болон бусад төрлийн сургалт явуулахаас гадна аж ахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө