Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ЭМИЙН ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ

  TV5 News 2018-07-18 4224

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан. Үүний дагуу өргөн хэрэглэдэг эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан тогтоосон жагсаалтыг долдугаар сарын 16-наас мөрдөж байгаа юм.

Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй эмэнд 20-80 хувь, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг шинэчилсэн, төсөв нэмэгдсэн учраас даатгалаар үйлчилдэг эмийн сангууд сарын турш харьяалал харгалзахгүйгээр эм олгох боломжтой юм байна. Энэ онд иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн зардалд 47.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх 861 эмийн сантай гэрээ байгуулсан юм.

Сонирхуулахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм авч буй иргэдийн ихэнх нь буюу 58 хувь нь 50-иас дээш, 14 хувь нь 0-5 насныхан байдаг аж.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө