Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

205 удаа цусаа өгч 100 орчим литр цус хандивлажээ

  Т.Бадамханд 2018-06-14 753

ОХИНЫХОО АМИЙГ АВРАХААР ЦУСАА ӨГЧ ЭХЭЛСЭН БУМ-ЭРДЭНЭ 18 ДАХЬ ЖИЛДЭЭ ЦУСАА ӨГЧ БАЙНА

   Энэ хугацаанд 205 удаа цусаа өгсөн. Өгөх бүртээ 400-600 гр цус өгдөг. Нэг удаагийн цусаа бэлэглэж гурван хүний амь авардаг гэж үзэхэд тоймгүй олон хүний амийг аварсан ачтан юм. Цусаа бэлэглэж хүний амь аврахыг тэрээр хамгийн том буян үйлдэж байна гэж бодож явдаг. Тэрээр  цус багадалттай хүн цусаа бэлэглэх нь эрсдэлтэй гэх ойлголт цусаа өгч үзээгүй хүмүүсийн дунд их байдаг. Бум-Эрдэнийн хувьд цусаа өгөхөөр толгой сэргээд бие хөнгөрөөд явчихдаг гэж байлаа. 

"ТОП ДОНОР" ТҮҮНИЙ ХУВЬД ЦУСАА ТӨЛЖҮҮЛЭХ ГЭЖ ЯМАР НЭГЭН НЭМЭЛТ АМИН ДЭМ, ЭМ ТАРИА ХЭРЭГЛЭДЭГГҮЙ БАЙНА

    20 орчим жил цусаа хандивлаж байгаа түүний хувьд энгэртээ зүүх медаль олон. Хүндэт донор, нийслэлийн хүндэт тэмдэг, алтан донор гээд түүнд цусны донортой холбоотой аваагүй шагнал урамшуулал байхгүй. Тэмдгүүдээ зүүх ганцхан өдөр тохиодог нь өнөөдөр буюу дэлхийн донорын өдөр юм. Зөвхөн өнөөдөр донорууд нэр дор цугларч шинээр хүндэт донор, алт мөнгө, хүрэл доноруудаа тодруулдаг байна. 

дэлхийн донорын өдөр зурган илэрцүүд

Манай улсын цусны нөөцийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар нэмэгджээ

   Манай улсад алтан донор 5, мөнгөн донор 20, хүрэл донор 63, хүндэт донор 100 гаруй байдаг байна. энэ жилийн хувьд манай улсын цусны нөөц 36,1 хувиар нэмэгджээ. 2017 онд цусаа бэлэглэсэн иргэдийн тоо 33407 болон нэмэгджээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан