Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Унтраалттай байхдаа ч цахилгаан зарцуулдаг гэр ахуйн 5 хэрэгсэл

  Д.Оюунтуяа 2018-06-12 17230

Гэрийн цахилгаан хэрэгслүүдийг унтраасан ч ажиллаж байдаг учраас “нууц амьдрал”-тай гэж хэлж болно. Судалгаагаар ямар хэрэгслүүдэд цахилгаан гүйдэгийг тодорхойлжээ.

Утасгүй цэнэглэгч

Залгуур дахь цэнэглэгчинд утас залгаагүй байхад цахилгаан гүйсээр байдаг. Таны түрийвчийг тийм их хоослохоор цахилгаан зарцуулалт их гарахгүй ч та бага хэмжээний төлбөр төлөх л болно.

Дижитал ТВ төхөөрөмж

ТВ төхөөрөмжийг унтраасан ч жилээр тооцоолоход 50-иад мянган төгрөгний төлбөр гарна шүү. Бидний ихэнх нь телевизороо унтраахад л хангалттай гэж бодон HD төхөөрөмжөө унтраадаггүй.

Телевизор

Бид унтраах товчийг дарахад ТВ үнэндээ унтрах биш түр азнах горимд орсон байдагийг мэдэх үү? Үүний цахилгаан зарцуулалт нь жилдээ 60 гаруй мянган төгрөгийн төлбөрийг шаардлагагүй зарцуулалтанд та төлнө гэсэн үг юм.

Ширээний болон зөөврийн компьютер

Хэдийгээр унтраасан ч гэсэн ширээний, зөөврийн компьютерүүд ажиллаж л байдаг. Тийм учраас та жилд 200 гаруй мянган төгрөгийн цахилгааны төлбөр хэмнэе гэвэл залгуураар нь салгаж байх хэрэгтэй.

Электрон цагтай хэрэгслүүд

Сүүлийн үеийн шарах шүүгээ байнгын ажиллагаатай цагны үйлдэлтэй. Иймэрхүү хэрэгслүүд нь цахилгаан эрчим хүчээр ажиллаж байгааг харуулдаг учир тэдгээрийг унтрааснаар та жилд 200 гаруй мянган төгрөгийн хэмнэлт гаргаж чадна.

Салгах хэрэгтэй юү?

Зарим нь залгалаа гэхэд бага л гарна гэж боддог.Гэхдээ та салгаснаар танд хэмнэлттэй тусна.

Photos: depositphotos

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө