Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сассексийн гүн, гүнгийн ахайтны хуримын албан ёсны зураг олонд дэлгэгдлээ

  Б.Оюун 2018-05-22 3360

 Энэ сарын 19-нд хуримын ёслолоо сүр дуулиантай хийсэн Их Британийн ханхүү Харри болон Америкийн жүжигчин Меган Маркл нарын хуримын албан ёсны фото зургуудыг Кенсингтоны ордон нийтэлжээ. Лондон хотноо хуримынхаа ёслолыг үйлдсэн залуу хосын хуримын арга хэмжээний үеэр авсан албан ёсны фото зургийг нийтэлснээр цаашид аливаа албан ёсны мэдээ мэдээлэл, хуримын талаарх сурвалжлагад чухам эдгээр зургийг ашиглах ёстой юм. Их Британийн хатан хаан 2-р Елизавета ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нарт хуримын ёслолын үеэр Сассексийн гүн болон гүнгийн ахайтан цол хэргэм олгосон. Кенсингтоны ордноос гаргасан албан ёсны мэдэгдэлд Сассексийн гүн болон гүнгийн ахайтан нар тэдний хуримын ёслолд оролцож, залуу хосод сайн сайхныг хүсч ерөөн, амьдралынх нь хамгийн чухал цаг мөчид хамт байсан хүн бүхэнд талархал илэрхийлжээ. Залуу хосын хуримын албан ёсны фото зургийн зураг авалтыг Виндзорын ордонд хуримын өдрөөр нь авчээ. Албан ёсны зурган дээр залуу хосууд сүйт залуу болон сүйт бүсгүйн бараа бологч бяцхан ханхүү гүнж нартай зургаа авхуулж, мөн гэр бүлийнхнийхээ дунд аз жаргалтайгаа зургаа татуулжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө