Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Цукерберг Европын парламентад тайлбар өгнө

  Б.Оюун 2018-05-17 685

Олон нийтийн Фейсбүүк цахим хуудсыг үндэслэгч Марк Цукерберг Европын парламентад интернэт сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан хэргийн дагуу очиж, тайлбар мэдэгдэл хийхээр зөвшөөрчээ. Энэ талаар Европарламентын тэргүүн Антонио Таяни мэдэгдсэн байна.

 Антонио Таяни энэ талаар өөрийн твиттер хуудсан дээрээ мэдэгджээ. Түүний бичсэнээр Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг эхний боломжит цаг хугацаандаа Брюссельд ирж, Европын парламентад хандан мэдэгдэл хийнэ. Ингэхдээ Европын хууль эрхзүй, дотоод хэрэг, иргэний эрхийн асуудлаарх тусгай зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзаж, тайлан илтгэл тавихаар төлөвлөж байна. Магадгүй Цукерберг ирэх долоо хоногт Брюсселийг зорих бололтой. Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Их Британийн Кембриж Аналитика компани хууль бусаар авч ашигласан хэрэг өнгөрсөн 4-р сард гарч, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Энэхүү компани хууль бусаар Фейсбүүкийн 87 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг өөрийн үйл ажиллагаандаа ашигласан болохыг тогтоосон байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө