Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Та усанд орохдоо биеийн аль хэсгээ түрүүлж угаадаг вэ?

  М.Энхтүвшин 2018-04-17 853

Бидний хийдэг үйлдэл бүхэн л өөрийн гэсэн утга учиртай. Харин энэ бол хүний зан чанарыг тодорхойлох, тэдний үзэл баримтлалыг харуулах сонирхолтой дүр зураг.  

Та усанд орохдоо хамгийн түрүүнд биеийнхээ аль хэсгийг угаадаг вэ гэдгээ мэдэх үү?  Энэ нь таны хувийн зан чанарыг илтгэх боломжтой болов уу? 

Бид ихэнхдээ хамгийн түрүүнд гар, нүүр эсвэл үсээ эхэлж угаадаг. Гэхдээ энэ нь гүн гүнзгий учиртай эсэхийг та мэдэхгүй байж магадгүй. Үүнийг олж мэдсэнээр бидний амьдралд ямар ач холбогдолтой болохыг тодорхойлж, хувийн зан чанараа “таних” боломжтой.

Цээж

Эхлээд цээжээ угаадаг хүн бол бодит хүн юм. Тэд бодит нөхцөл байдалд тулгуурладаг. Мөн анхаарлаа төвлөрүүлсэн үед нь хэн нэгэн анхаарлыг нь сарниулахад тун дургүй. Мөн  хэн нэгэн таны “чихэн дээр цэцэг ургуулах”-д үнэн голоосоо дургүй.

Нүүр

Мөнгөнд дуртай, мөнгөтэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй төрлийн хүмүүс эхлээд нүүрээ угаадаг байна. Бүрэн бүтэн байдал, нэр төр тэдэнд чухал биш. Тэдний амьдралын том бэрхшээл нь тэд найз нөхдийг худалдаж авах боломжтой гэж боддог. Хүмүүс үүнийг ойлгоход хүнд хэцүү санагддаг бөгөөд тэд бас өөрийгөө маш төвөгтэй гэж хэлдэг байна.

Суга

Усанд орохдоо эхлээд сугаа угаадаг хүмүүс нь найдвартай, шаргуу хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг байна. Тэд бас маш их нэр алдарт хүрч чаддаг. Энэ төрлийн хүмүүс нь бусдад туслах хүсэлтэй байдаг гэнэ. Гэвч тэд бусдад үнэн сэтгэлээсээ ханддаг эсэхээ бүрэн ойлгож чаддаггүй.

Үс

Эхлээд үсээ угааж байгаа хүмүүсийг урлагийн төрлийн хүмүүс гэж үздэг. Тэд асуудлыг өдөржингөө боддог. Тэдэнд үнэнч шударга зан дутагддаг ч, зорилгоо биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүс. Мөнгө тэдэнд хэзээ ч чухал биш зүйл байсаар ирсэн. Тэдний авьяас чадвар нь тэдний гол хүчин зүйлс. 

“Нууц” эрхтэн

Ихэнхдээ ичимхий төрөлд багтдаг хүмүүс нь эхлээд нууц эрхтэнээ угааж эхэлдэг байна. Тэд өөртөө итгэх итгэл дутмаг, мөн түүнчлэн бусдыг дээрэлхэх өнгө аястай байдаг. Энэ төрлийн хүмүүст төдийлөн олон найз байдаггүй бөгөөд бусад хүмүүс тэднийг уйтгартай, тааламжгүй гэж үздэг гэнэ. Тэдний хамгийн том сул тал нь тэсвэр хатуужил бөгөөд тэд малгай унахад л бууж өгдөг хүмүүс.

Мөр

Мөрөндөө эхэлж ус хүргэдэг хүмүүс нь төрөлхийн азгүйчүүд байдаг гэнэ. Тэд хийдэг бүх зүйлдээ л бүтэлгүйтлийг мэдэрдэг. Хамгийн муу зүйл нь хүмүүс тэдэнд дургүй байдаг ба ихэвчлэн ганцаараа цагийг өнгөрүүлдэг байна. Кинон дээр гардаг байнгын бүтэлгүйчүүд шиг жин ихтэй хүмүүс бөгөөд бас хэтрүүлэн уух дуртай зан ч тэдэнд бий. Тэдэнд хамгийн чухал зүйл нь мөнгө, хүч хоёр.

Бусад

Харин дээрх зүйлүүдэд багтаагүй бусад хэсгээ угаадаг бол та дундаж төрлийн хүн. Мэдээж, тэдэнд маш их дотоод хүч бий бөгөөд ийм хүмүүсийг амархан олох боломжгүй. Харин тэд бага зэргийн адал явдалтай байхыг сурах хэрэгтэй. Мөн тэд гайхалтай уран зөгнөлтэй бөгөөд өөр өөр техниктэй хүмүүс, гэхдээ харамсалтай нь тэд туршилтад хангалттай зоригтой биш.

Харин та аль төрлийн зан чанартай хүнд багтаж байна вэ?

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан