Цаг агаарын таатай нөхцөл, байгалийн үзэсгэлэнт газрууд, гайхалтай наран шарлагын газартай Коста Рика нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг байна. Тус улс нь гадаадын иргэдийг хүлээн авч, оршин суух зөвшөөрөл олгох тал дээр нээлттэй. Нийгмийн даатгалын сангаас сард хамгийн багадаа тэтгэврийн насны хөгшчүүлд $1,000 өгдөг ба амьдралын өртөг харьцангуй өндөр орнуудын нэг юм.
АНУ-тай хиллэдэг учир, хоёр улсын хилийн дагуу нэг сая тэтгэврийн насны хүмүүс амьдардаг байна. Далайн эргийн дагуу байрладаг тус улсын иргэд найрсаг төдийгүй дийлэнх нь Англи хэлээр төвөггүй ярьдаг байна. Мөн хүнсний дэлгүүр, зоогийн газар, тэр ч бүү хэл орон нутгийн нислэгээр зорчиход 60-аас дээш насны хууль ёсны оршин суугчиддаа тогтмол хөнгөлөлт үзүүлдэг гэнэ.
Тэтгэвэрт гарсан хүмүүсийн анхаарлыг татдаг зүйлс нь тус улсын гоёмсог наран шарлагын газар, эдийн засгийн хөгжил цэцэглэлт юм. Панам улсад сар бүр $2,000 тэтгэвэр авах ба халуун уур амьсгалтай орны далайн сэвшээ салхи танд таатай санагдах болно. Үүнээс гадна хөгжмийн баяр наадам, гадаа талбайд болох олон нийтийн үйл ажиллагаа сонирхол татахгүй байхын аргагүй.
Эрэг хавийн хотууд, байгалийн үзэсгэлэнт болон наран шарлагын газрууд нь тэр чигтээ амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулагдсан улс гэлтэй. Таатай уур амьсгалтай цөөн хэдэн улсын нэг. Эквадор улсад өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагагүй бөгөөд автобусаар зорчиход 25 цент буюу бүхээгтэй хэрэгслээр зорчих бол $3 үнэтэй байдаг гэнэ.
Малайз улсын тэтгэвэрийн насныхан улс орныхоо баялаг, өв соёл шингэсэн үзэсгэлэнт газрууддаа үргэлж талархаж байдаг гэнэ. Түүнчлэн хямд үнээр бараа бүтээгдэхүүн санал болгодог төдийгүй тус улсын иргэд тав тухтай амьдардаг юм байна. Мөн хэрэв та тэтгэврийн нас хангасан бол Малайзад очвол худалдааны төвүүдээр үйлчлүүлэх, гудамжинд амттай хоол идэх зэргийг дандаа хямд үнэ өртгөөр мэдрэх гэнэ шүү.
Хэрэв та бага зардлаар амьдрахыг хүсч байгаа бол танд Колумб улсыг санал болгоё . Иргэдэд олгох сарын тэтгэмж нь $1,700-оос $2,200-ын хооронд байдаг төдийгүй гадаадын иргэдэд цэвэрлэгээ сайтай, хүнсний зүйл болон бусад үйл ажиллагааны төлбөрт мөнгө ороогүй дээд зэрэглэлийн орон сууц түрээслэх боломж олгодог байна. Төгс цаг уураас гадна тэтгэвэрт гарсан хүмүүс нь бага хэмжээний гарын мөнгөнд дуртай байдаг гэнэ.
Дулаан цаг агаар, тав тухтай орчин, оршин суух таатай нөхцөл гээд олон хүчин зүйлс тэтгэвэрт гарсан хүмүүст нөлөөлдөг байна. Аюулгүй аж төрөхөд найдвартай орны жагсаалтад гуравт ордог нь амьдралын хэв маягийн гол төлөв юм. Зөвхөн хосууд нэг сард л $1,500-оор ая тухтай амьдрахаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай хүртэх боломжтой гэнэ.