Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НАСА нар луу “Parker Solar Probe“ хэмээх сансрын зонд хөөргөнө

  Б.Оюун 2018-03-29 1768

Америкийн сансар судлалын НАСА агентлаг ирэх 7-р сарын 31-нд нар луу сансрын тусгай зонд илгээхээр төлөвлөөд байна.Parker Solar Probe нэртэй зонд сансрын уудмыг зорихдоо хүссэн хүмүүсийн нэрийг бичсэн пайзыг нар луу авч явахаар төлөвлөжээ.

 Сансрын зондыг хөөргөхөөс өмнө НАСА агентлаг өөрийн сайт дээр хүмүүсээс нэрсийг нь хүлээн авах юм. НАСА хүссэн хүн бүрт тодорхой төлбөртэйгээр нэрийн чип бэлтгэн өгч, түүнийгээ сансрын зондоор нар луу хүргэх гэнэ. НАСА-гаас нар луу хөөргөх гэж байгаа сансрын зонд нь дэлхий ертөнцийг элчээрээ гийгүүлж байдаг нарны талаарх олон нууцыг бидэнд тайлж өгөх зорилгоор сансрын уудмыг зорих юм. Гадна овор хэмжээгээрээ хөнгөн тэрэгтэй адил хэмжээтэй сансрын зонд нар луу 6,4 сая км-ийн зайд ойртон очино гэж НАСА-гийн мэргэжилтнүүд тооцоолж байна. Сансрын зондын гол зорилго нь наран дээрх соронзон орны нөлөөлөл, нарны салхины плазм, мөн нарны тойрог бүрхүүлийн судалгааны ажил явуулах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө