Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Лэди Гага өнөөдөр 32 нас хүрч байна

  Б.Оюун 2018-03-28 1905

 Өөрийн өвөрмөц, сонин содон донж маягаараа үзэгчдийн байлдан дагуулдаг Америкийн дуучин Лэди Гага өнөөдөр 32 нас хүрч байна . Лэди Гага буюу Стефани Жерма-нотта  1986 оны энэ өдөр мэндэлжээ. 

Дуучин бvсгvйн ээж ааваас заяасан нэр Stefani Joanne Angelina Germanotta.  Stefani Germanotta нь Нью-Йорк хотод Joseph болон Cynthia Germanotta нарын том охин нь болж мэндэлжээ. Аав Жожеф нь Итали-Америкийн ирлийз, харийн ээжийнх нь судсаар Герман, Франц, Англи цус холилдон урдсаг байна. 
Леди Гага  4 настайдаа л сонсголоороо хєгжим тоглож сурсан бол 13 тайдаа єєрийн анхны тєгєлдєр хуурын тоглолтоо хийж, 14-тэйдөө нээлттэй микрофоны vдэшлэг зохиож эхэлжээ. Тэрээр 11 настайдаа "Convent of the Sacred Heart" хэмээх хувийн Ромын Католик сургуульд элсэн суралцах болсон байна. Тэрээр сургуульд байхдаа хэтэрхий содон хувцасладаг байсан тул vеийнхэн нь дооглодог байсан ч ер тоолгvй, єєрийнхєєрєє л амьдралаа дэгэлсээр байжээ. Багш болон ангийнх нь хvvхдvvд тvvний бага насыг дурсахдаа: “Стефани маань сургуулийн бvхий л хєгжмийн тоглолт, урлагийн vзvvлбэрт оролцдог байсан. Тэрээр єєрийн гэсэн хvрээлэлтэй байсан тєдийгvй хєвгvvдэд нугасгvй дуртай нэгэн байлаа. Гэвч дуулах тал дээр тvvнд сул тал, єє сэв гэж хэзээ ч гарч байгаагvй юм”- гэжээ. 

Холбоотой Зураг

Lady Gaga зурган илэрцүүд

Lady Gaga зурган илэрцүүд

Lady Gaga зурган илэрцүүд

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө