Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

88 настай Япон эмэгтэй мөрөөдлөө биелүүлж докторын зэрэг хамгаалжээ

  Б.Оюун 2018-03-26 2681

Японы 88 настай эмэгтэй өөрийн эртний хүслээ биелүүлж, их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр эртний даавуун эдлэлийг судалгааны ажлаараа докторын зэрэг хамгаалсан байна.

88 настай Киёко Озеки эрдмийн цол хамгаалсан Японы хамгийн өндөр настай хүн болжээ. Тэрээр эртний Жомоны үеийн даавуун эдлэлийг судалж, тухайн цаг үед хэрхэн даавуу урлаж байсан түүх, аргачлалыг судалсан юм. Тэрээр энэхүү судалгааны ажил дээрээ сүүлийн 30-аад жил ажиллажээ. Киёко Озеки өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, докторын зэргээ хамгаалсандаа ихэд баяртай байгаагаа хэлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө