Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Баярын өдрүүдэд 103 утсанд 3576 дуудлага иржээ

  admin 2018-02-19 1587

Сар шинийн баярын өдрүүдэд түргэн тусламжийн төв өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэргээр ажилсан байна.  Түргэн тусламжийн 103 утсанд нийт 3576 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны үеийнхээс 24,6 хувиар нэмэгдсэн байна.

Баярын өдрүүдэд хамгийн их бүртгэгддэг олныг хамарсан хоолны хордого энэ жил бүртгэгдээгүй байна. Харин орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас эрсэджээ. Цагаан сарын өмнө бүртгэгдсэн мененгет болон цусан суулга өвчнийг олон хүн нэг дор цугласан баярын өдрүүдэд дэгдэлт ихсэх бий гэсэн болгоомжлол байсан ч харьцангуй тайван өнгөрсөн байна.

Нийт дуудлагын дийлэнхийг насанд хүрсэн иргэдийн даралт ихсэх, зүрх судасний өвчлөлтэй холбоотой дуудлага эзэлжээ. Харин хүүхдийн өвчлөл болон томуу томуу төст өвчний дуудлага буурсан үзүүлэлттэй байгаа юм. 

Сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед олон хоног хүнд хоол идэх, хоносон, хуршсан хоолноос шалтгаалж хоолны хордлого авах эрсдэл нэмэгддэг. Тиймээс иргэдийг аль болох удаан хадгалсан хоол хүнснээс татгалзахыг сануулж байна. Мөн өндөр настай хүмүүс ядрах, даралт нь ихсэх хандлагатай байдаг учраас эмийг нь тогтмол уулгаж харъяа өрхийн эмнэлэгүүдэд хандаж зөвлөгөө тусламж авахыг зөвлөлөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө