Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар 122 хүүхэд үйлчлүүлжээ

  admin 2018-02-19 2477

Эрүүл мэндийн яамнаас Монголчуудын уламжлалт баяр болох “Цагаан сар”-ын амралтын өдрүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, дэмжлэгт хяналт хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ.   Шинийн 3-ны өдөр ЭМЯ-ны Төрийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг, эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Нинжбадгар нар нь ЭХЭМҮТ тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа.

 Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 122 хүүхэд үйлчлүүлсний ихэнх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, амьсгалын замын хямрал гэсэн оноштойгоор хандсан. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 4 хүүхдийн эмч, 4 резидент эмч, 4 сувилагч баярын өдрүүдээр жижүүрлэж байна. 2 хүүхдийн эмчийг нэмэлтээр жижүүрт гаргасан. Нярайн эрчимт эмчилгээний тасагт нийт 17 эмчлүүлж байгаагаас дутуу төрж эрчимт эмчилгээнд орсон нярай ихэнх хувийг эзэлж байна. Амьсгалын аппаратад орсон 7 нярай, мэс засалд орсон-5 нярай, мэс засал төлөвлөгдөж буй-1 нярай, төрөлтийн явцад мөр мултарч боолт хийлгэсэн нярай-1, нярайн халдвар оношоор  3 нярай эмчлэгдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө