Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сурах чин хүсэлтэй хүүхдүүд

  М.Даваадулам 2018-01-29 1914

Сурах чин хүсэл эрмэлзэлтэй эдгээр хүүхдүүд Хятадын эрх баригчдын анхаарлыг татжээ. Сычуань мужийн уулархаг бүс нутагт байрлах дунд сургуулийн сурагчид хичээлдээ явахын тулд 800 метр өндөр хадан хавцал өөд авирдаг.

Аз сорьж, амь насаа дэнчин тавьсан хүүхдүүд өмнө нь тасрах дөхсөн олсон шатаар дээш авирч, зарим нь бэртэж, унах тохиолдол ч гарч байжээ. Одоо харин төмөр шаттай болсноор, хүүхдүүд сургуульдаа аюулгүй хүрэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Хад чулуу ихтэй уулан дээр байрлах сургуулийн хүүхдүүд дотуур байранд амьдардаг. Тиймээс сардаа хоёр удаа 800 метр хадан хавцал өөд авирдаг байна.

Төмөр шат барих ажлыг орон нутгийн эрх баригчид санаачилж, Засгийн газар санхүүжүүлжээ.

Өмнө нь:

Харин одоо:

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө