Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Тэнхлэггүй” алсыг харагч

  М.Даваадулам 2018-01-17 1797

Хятадууд шинэ дээд амжилт тогтоосоор... Анхны “тэнхлэггүй” алсыг харагч Хятадад бий. Өнгөрсөн онд ашиглалтад орсон 145 м өндөр энэ байгууламжийг “инженерийн гайхамшиг” гэж нэрлэж байна.

“Ирээдүйн” гэх тодотголтой алсыг харагчийг Хятадын зүүн хэсэгт байрлах Вэйфан хотод Байланг мөрний дээрх 540 м урттай гүүрэн дээр байрлуулжээ.

Энэ нь дэлхий дээрх ямар нэгэн тэнхлэггүй анхны алсыг харагч. Мөн хамгийн том. Диаметр нь 125 м.

Алсыг харагч тус бүр 10 хүний багтаамжтай 36 кабинтай. Алсыг харагч бүрэн эргэхэд 28 минутын хугацаа зарцуулна. Энэ хугацаанд гадна дотны аялагч жуулчид хангалттай зураг авахуулж, селфидэх боломжтой.

Кабин бүрт утасгүй интернэтийн үйлчилгээ бий учир, хүмүүс цаг алдалгүй зургаа сошиал сүлжээнд ч хуваалцаж болох нь ээ.

Алсыг харагчийг бүтээхэд 4.6 тонн ган төмөр ашиглажээ.

Вэйфан нь Хятадын хамгийн цэвэр хотын нэг. Хотын 40% ногоон байгууламж. Вэйфанийг “цаасан шувууны хот” ч гэж нэрлэдэг байна. Учир нь энд цаасан шувуу үйлдвэрлэдэг төдийгүй, жил бүр сэдэвчилсэн олон янзын баяр наадам зохиодог гэнэ.

Фото зургийг: www.xinhuanet.com

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө