Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

140 см өндөртэй моделиуд Парисын загварын тайзыг “эзэгнэв”

  М.Даваадулам 2018-01-17 2370

Францын нийслэл хотод уламжлалт Dwarf Fashion Show болжээ. Арга хэмжээний хүрээнд нэгэн өвөрмөц үзүүлбэр толилуулсан нь, 140 см-ээс намхан моделиуд тайзнаа алхсан явдал юм.

“Бяцхан” загвар өмсөгчид Мариам Шалекийн хуримын даашинзны шинэ коллекцийг толилуулжээ.

Мариам Шалек дэлгүүрт явж байгаад өөрт таарсан хувцас авахаар хүүхдийн дэлгүүрт явж буй одой бүсгүйтэй таарч, улмаар эдгээр бүсгүйчүүдэд зориулан хуримын даашинз урлах санаа түүнд төрсөн байна.

Моделиудад тусгайлан чулуу, шигтгээ, торон оруулга чимэглэлтэй гоёмсог хуримын даашинз урлажээ. Харин нүүр будалт, үс засалтыг хамгийн шилдэг мэргэжилтнүүд гүйцэтгэсэн гэнэ.

Үзэсгэлэнт сүйт бүсгүйчүүдийг танхим дүүрэн үзэгчид алга ташин угтан авсан бол, моделиуд ч ихэд сэтгэл өндөр үлджээ.

Амьдралдаа ийм гайхалтай зүйлтэй учирна гэж төсөөлөөгүй, энэ яг л үлгэр мэт санагдаж байна хэмээн бүсгүйчүүд сэтгэгдлээ хуваалцсан гэнэ.

Мариам Шалек өөрийн багийн хамт загварын бизнест тогтсон тодорхой стандартуудыг эвдэхээр ажиллах зорилт тавьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө