Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн тэргүүн баячуудын эхнэртэй танилц. Тэд энгийн л нэг бүсгүйчүүд

  М.Даваадулам 2018-01-17 11902

Дэлхийн тэргүүн баячуудын эхнэр урт хөлтэй, гунхсан бие хаатай, өдөржин гоо сайхны салоноор үйлчлүүлж, үдэшлэг цэнгээн алгасдаггүй гэх ойлголт тархсан байдаг. Тэгвэл бодит байдал дээр тэрбумтнуудын гэргий нар хэрхэн харагдаж, хэрхэн биеэ авч явдаг вэ?

Тэргүүн баячуудын эхнэрүүдийн тухай домог бодитой болов уу? Тэрбумтнуудын амьдралын сонголтыг хамтдаа сонирхоцгооё.


Марк Цукерберг болон Присцилла Чан

© facebook.com  

Марк Цукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан. 2017 оны байдлаар түүний хөрөнгө 69,5 тэрбум ам.долларт хүрчээ. Марк Харвардын оюутан байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцсан байна. Тэрээр үргэлжид Маркийн санаа бодлыг дэмжиж, сошиал сүлжээ бүтээж чадна гэдэгт нь итгэдэг байжээ. Хосууд 2012.05.19-ний өдөр хуримласан. Ингэхдээ сүр дуулиантай хурим хийгээгүй. Өөрийн хашаандаа цомхон хүлээн авалт зохион байгуулжээ. 2015.12.02-нд анхны охиноо өлгийдөн авсан юм.


Уоррен Баффетт болон Астрид Менкс

© ibtimes.com  

Уоррен Баффетт бол дэлхийн тэргүүлэх баячуудын нэг төдийгүй алдартай хөрөнгө оруулагч. 2017 оны байдлаар түүний хөрөнгө 77 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Харин Астридтай 1970-аад онд зөөгч хийдэг байхад нь танилцжээ. Хосууд 16 насны зөрүүтэй. Хайр дурлалд насны ялгаа үгүй гэдгийн тод илэрхийлэл.


Билл болон Мелинда Гейтс

© gatesfoundation.org  

Дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг он удаан жил тэргүүлсэн Билл Гейтсийн хөрөнгө 2017 оны байдлаар 90 тэрбум ам.долларт дөхжээ. Тэрээр өөрийн эхнэртэйгээ 1980-аад оны сүүлчээр "Майкрософт" компанийн нэгэн хурлын үеэр танилцсан байна. Эхнэр нь тухайн үед "Майкрософт" компанид ажилладаг байжээ. Дурлалт хосууд 1994 онд хуримласан бөгөөд одоо Билл, Мелинда нар гурван хүүхэдтэй, мөн хамгийн том буяны сан ч эрхэлдэг. Өнгөрсөн хугацаанд хосууд 35 тэрбум ам.долларыг буяны үйл хэрэгт хандивлажээ. 


Ларри Пейж болон Лусинда Саутворт

© dailymail.co.uk  

Ларри Пейж бол Google компанийг үндэслэгчдийн нэг. 2017 оны байдлаар түүний хөрөнгө 40 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Эхнэр нь түүнээс 7 насаар дүү. Тэр бүр олон нийтийн анхааралд өртөөд байдаггүй. Хосууд танилцаад, хэдхэн сарын дараа хуримласан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл үгүй юм.


Жефф болон Маккензи Безос

© zimbio.com  

2017 онд дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн Жефф Безос нь Amazon компанийг үндэслэгч. Түүний хөрөнгө 2017 оны байдлаар 100,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Жефф Безос ирээдүйн эхнэртэйгээ 1992 онд танилцжээ. "Бидний офис зэргэлдээ байрладаг байсан учир, бүхэл өдөржин түүний инээхийг сонсдог байсан. Үнэхээр дурлахгүй байхын аргагүй байсан шүү" гэж Маккензи Америкийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагдаа дурдсан байдаг. Хосууд танилцаад жилийн дараа хуримласан бөгөөд өдгөө 4 хүүхдийн эцэг эх болжээ. 


Ричард болон Жоан Брэнсон

© mamamia.com  

Virgin Group компанийг үндэслэгчийн хөрөнгө 2017 оны байдлаар 6 тэрбум ам.долларт хүрчээ. Ричард ирээдүйн эхнэртэйгээ эртний эдлэлийн дэлгүүрт таарсан байна. Хэдий тухайн үед Жоан нөхөртэй байсан ч, Ричард бүтэн жилийн туршид Жоанд халамж тавьжээ. Эцэст нь Жоан нөхрөө орхин, Ричардтай нийлжээ. Хосууд нэг охин, нэг хүүтэй.


Амансио Ортега болон Флора Перес Маркотe

© businessht.com.tr  

Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque болон Lefties брэндийг нэгтгэдэг  Inditex группын тэргүүн Амансио Ортегагийн хөрөнгө 2017 оны байдлаар 76 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Флора олон жил Амансиогийн нарийн бичгээр ажиллаж, 2001 онд хуримлажээ. 


Стефан болон Каролин Перссон

© prabook.com  

H&M компанийн захирлуудын зөвлөлийн дарга, Шведийн хамгийн баян эрхэм Стефан Перссоны хөрөнгө 20 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Түүний эхнэр Каролин олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцдоггүй. Нөхөр нь ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос гэр бүлээ хол байлгаж чаддаг нэгэн. Хосууд гурван хүүхэдтэй бөгөөд элдэв тансаглалгүй энгийн амьдралын хэвшлийг илүүд үздэг байна. 


Бернар Арно болон Элен Мерсье

© splashnews.com  

Dior, Givenchy, Selin, Lacroix, Kenzo, Guerlain, Sefora, Hennessy, Moёt & Chandon, Dom Perignon, Pommery, Veuve Clicquot болон Krug загварын ордны эзэн Бернар Арногийн хөрөнгө энэ оны 1-р сарын байдлаар 68,7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Түүнийг эхнэртэй нь хөгжим "танилцуулжээ". Бернар сонгодог хөгжимд дуртай, харин Элен бол мэргэжлийн төгөлдөр хуурч. Хосууд 1991 онд хуримласан. Таван хүүхэдтэй, хоёр нь Бернарын өмнөх эхнэрээс төрсөн бөгөөд Элен Бернарт гурван хүү төрүүлж өгчээ.


Майкл болон Сьюзан Делл

© woman.ru  

Майклын хөрөнгө энэ оны 2-р сарын байдлаар 24,8 тэрбум ам.доллар. Тэрээр сохор болзоогоор эхнэртэйгээ танилцжээ. Сьюзан мэргэжлийн тамирчин байсан бөгөөд триатлоны ДАШТ-нд ч оролцож байсан гэнэ. Хосууд одоо дөрвөн хүүхэдтэй.


Майкл Блумберг болон Диана Тейлор

© mycrains.crainsnewyork.com  

Майкл Блумберг бол улс төрч, бизнес эрхлэгч, Нью Йорк хотын экс захирагч. 2018 оны 1-р сарын байдлаар түүний хөрөнгө 51,9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэрээр анхны эхнэрээсээ салж, 2000 оноос Дианатай хамтран амьдарч байгаа. Хосууд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагагүй гэж удаа дараа мэдэгдэл, тайлбар хийж байсан юм.


Дэвид болон Жулия Кох

© splashnews.com  

Дэвид Кохын эзэмшдэг корпораци үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, нефть боловсруулалт, химийн үйлдвэрлэл, хуванцар үйлдвэрлэл эрхэлдэг. Түүний хөрөнгө өнгөрсөн сарын байдлаар 51,8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хосууд 20 жилийн өмнө хуримласан, гурван хүүхэдтэй. Жулия олон нийтийн арга хэмжээнд төдий л оролцдоггүй, цаг заваа гэр бүл болон Кохын буяны санд зориулдаг.

Эх сурвалж: www.adme.ru

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан