Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Меган Маркл хуримнаасаа өмнө турахаар хичээж байна

  admin 2018-01-15 1369

Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй 36 настай Меган Марклд атаархах бүсгүй олон. Тэгвэл жүжигчин бүсгүй ханхүүгийн эхнэр болсноор мэргэжлийн карьераасаа татгалзаж, цахим сүлжээн дахь хаягуудаа устгаж, биеэ авч явах байдлаа өөрчлөн турах хэрэгтэй болжээ. Меган ирэх тавдугаар сард болох хуримдаа бэлтгэж хатан хааны ордны өндөр ёс зүйд суралцахын зэрэгцээ жимс ногоогоор хооллон турж байгаа талаар “Е!” сонин мэдээлсэн байна. Бүсгүй мөн йогоор хичээллэж эхэлжээ.

Британийн ханхүүгийн хуримыг дэлхий даяар үзэж, гаднаас олон зочин төлөөлөгч ирэх учир хуримын даашинзтай Меган маш сайхан харагдах ёстой аж. Түүний байнга ордог кафены эзний ярьснаар Меган үргэлж эрүүл хооллолтыг баримталдаг бол одоо бүр илүү нямбай болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө