Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

PLAYBOY сэтгүүл дахин хэвлэгдэхгүй

  М.Даваадулам 2018-01-03 1611

Дэлхий даяар хамгийн олон уншигчтай Playboy сэтгүүл дахин хэвлэгдэхгүй байж магадгүй нь. Playboy Enterprises компани сэтгүүлийн хэвлэмэл хувилбараас татгалзах асуудлыг хэлэлцэж байна. Эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг компанийн зүгээс мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн компаниас менежментийн салбарт шилжиж магадгүй гэж компанийн удирдлагууд мэдээллээ. Ингэснээр сэтгүүл хэвлэмэл байдлаар гарахгүй, зөвхөн онлайн хувилбараар уншигчдад хүрэх гэнэ. Учир нь хэвлэмэл сэтгүүлийн бизнес алдагдал хүлээж эхэлжээ. Ашиг нь жилийн 7 сая ам.доллараар буурсан байна. Мөн хэвлэгдэх тоо нь цөөрчээ. Өмнө нь сар бүр шинэ дугаар гардаг байсан бол, одоо жилд зургаан дугаар гаргах болжээ.

Сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер таалал төгссөний дараа гэр бүлд нь үлдсэн Playboy Enterprises компанийн хувьцааны 35 хувийг худалдах цуурхал тархсан. Эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүл 1953 оноос хэвлэгдэж байгаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө