Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бэйонсе дотны найздаа шагнал гардуулав

  admin 2017-12-08 1027

Нью-Йорк хотод “Muhammad Ali Legacy Award” гэх спортын шагнал гардуулах ёслол болжээ. “Sports Illustrated” сэтгүүл спортын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа тамирчдыг шалгаруулж шагнал гардуулсан байна. Шагналын эздийн нэг нь 30 настай америк хөлбөмбөгийн тамирчин Колин Каперник байжээ. Түүнд шагналыг нь гардуулахаар тамирчны дотны найз Бэйонсе гарч ирсэн байна. Дуучин судалтай богино хар даашинз өмсч, тайзан дээр ёстой л гялалзаж байжээ. Тэрбээр “Баярлалаа Колин, чиний итгэл үнэмшил, биеэ даасан байдалд хайртай. Дэлхий ертөнц чиний ачаар өнгөт арьстай хүмүүст хандах хандлагаа өөрчилж байна. Бид цаашдаа илүү сайхан болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Колин Каперник тэгш эрхийн төлөө тэмцдэгээрээ алдартай. Тэрбээр 2016 онд АНУ-ын төрийн дуулал явахад босч зогсохоос татгалзаж байсан юм. Тамирчин цагдаа нар өнгөт арьстай хүмүүст харгис хандаж байгааг эсэргүүцсэн билээ. Түүний тэмцлийг олон хүн дэмждэг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө