Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Аймшигт төрхөөсөө салж үзэсгэлэнт бүсгүй болсон эмэгтэйн түүх

  admin 2017-12-06 13673

Англи бүсгүй Коди ирээдүйн нөхөр Льюис Холттайгаа долоон жилийн өмнө танилцжээ. Өнгөрсөн сарын 10-нд Грейт-Окли хотын Гэгээн Майклын сүмэнд 25 настай Коди 27 настай Льюис нарын хурим болсон. Гэхдээ сүйт бүсгүйн гайхалтай түүхийг Northamptonshire Telegraph сонинд уншигчиддаа өгүүлжээ. Коди төрөхдөө гемангиома хэмээх ховор эмгэгийн улмаас хүн гэхэд бэрх царайтай төржээ. Нүүрнийх нь тал хувийг бүрхсэн мэнгэний улмаас царай нь үлгэрийн аймшигт мангасын мэт болж зэрэмдэглэгдсэн.  Дөнгөж 10 сартай охиноо ээж Тереза нь барьж авахуулсэн энэ зураг нь Northamptonshire Telegraph сонины 1993 оны 3-р сарын дугаарт гарсан.

Тэр цагаас хойш сонин болон охины гэр бүл хамтран ажиллаж иржээ  Нийтлэл гарсаны дараа охинд туслах хандивын аян өрнүүлжээ. Гол арга нь мэс заслаар мэнгийг авах байсан. Английн нэртэй мэс засалчид охиныг зургаан нас хүртэл нь мэс засал хийхгүй байхыг зөвлөжээ. Охиныг мэс засал даах насанд хүрэх хүртэл эцэг эх нь эмчилгээний төлбөр босгохоор хандивын ажил эхлүүлсэн.  Сонин охины тухай олон нийтэд хүргэх ажлыг хариуцаж авчээ. Хандивын аяныг идэвхитэй өрнүүлсээр эхний зургаан долоон хоногийн дотор 100 мянган фунт цуглуулжээ. Жилийн дараа 250 мянганд хүрсэн байна. Хангалттай мөнгө бүрдмэгц эцэг эх нь зургаан нас хүрэхийг нь хүлээлгүйгээр мэс засал хийлгэхээр шийджээ. Гэсэн  ч мэс засал хийх эмнэлэг Англид гарсангүй. Нэртэй эмнэлэгүүд хүртэл эрсдэл өндөртэйг хэлж татгалзжээ. Ингээд Америкт хагалгаа хийлгэхээр болжээ. Олон эмнэлэгт хандсаны эцэст Нью-Йоркын Рузвельтын эмнэлэг зөвшөөрчээ. Эхний мэс заслыг охиныг нэг ой өнгөрөөд байхад нь хийж мэнгийг нь авчээ. Үүний дараа тодорхой хугацааны давтамжтайгаар үргэлжилсэн хэд хэдэн мэс засалд дараалан оржээ.  Нүүрний ясыг хэвэнд оруулах, цэвэрлэх, арьс нөхөн суулгах болон нүдний мэс засал хийлгэсэн байна. Нэг мэс засал хийлгэсний дараа Англидаа буцаж хугацаа нь болоход ахин Америкт ирдэг байжээ. Энэ зуур охин сургуульд оржээ. Царайны хэлбэр нь бүрэн засагдаагүй байсан тул бусдын тоглоом шоглоомны бай ч болдог байжээ.

"Намайг сургуульдаа явахад гудамжинд хүмүүс гайхан хардаг байлаа. Сургуульдаа ирэхэд хүүхдүүд хүрээлэн авч яагаад ийм царайтай болсоныг асууж шалгаадаг. Энэ нь надад маш хэцүү, би байнга хүмүүсээс зугтаадаг байсан. Гэртээ ирээд ээж аавдаа гомдоллож уйлдаг. Ингээд 15 нас хүрэхэд л царай зүс маань хүн төрхөө олсон.  Урьд нь намайг шоолж байсан хүүхдүүд хүртэл чи ямар хөөрхөн болчихсон юм бэ гэдэг байсан" хэмээн бүсгүй ярьжээ. 

 14 удаагийн мэс заслын дараа охины царай одоогий төрхөндөө орсон бүсгүй өөрөө мэс засалч болсон байна. Одоо Кеттерингскийн эмнэлэгт мэс засалчаар ажилладаг.  Тэрээр хурмын үеэр өөрийнхөө өмнөх аймшигт төрхийг гэнэт санаж уйлсан гэнэ. "Миний түүх бол үлгэртэй адилхан. Гэхдээ үлгэр дандаа сайнаар төгсдөгийн амьд баталгаа нь би өөрөө байна" хэмээн бүсгүй сэтгэгдлээ илэрхийлжээ. 

 

 

Аймшигт мангас шиг царайтай төрсөн охин ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ болж нөхөрт гарчээ

 

Аймшигт мангас шиг царайтай төрсөн охин ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ болж нөхөрт гарчээ

 

Аймшигт мангас шиг царайтай төрсөн охин ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ болж нөхөрт гарчээ

 

Аймшигт мангас шиг царайтай төрсөн охин ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ болж нөхөрт гарчээ

 

Аймшигт мангас шиг царайтай төрсөн охин ҮЗЭСГЭЛЭНТ ГҮНЖ болж нөхөрт гарчээ

 

Тэрээр 15 наснаасаа хойш ахиж нэг ч удаа мэс засал хийлгээгүй бөгөөд мэс засал хийлгэх ч шаардлагагүй гэж өөрөө эмчийн хувьд баталжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө