Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хятадад зорчих эрхгүй болсон "алдартнууд"

  admin 2017-12-05 2623

БНХАУ-д зорчих эрхээ тодорхойгүй хугацаагаар хасуулсан олны танил алдартнууд. Тэдний эрхээ хасуулах болсон шалтгаан нь үнэхээр сонирхолтой юм. Нэлээн хэд нь Далай ламаас болж зорчих эрхгүй болжээ. .

1. Селена Гомез

Селена Гомезийн 2014 онд Далай ламтай уулзсан зураг олон нийтийн сүлжээнд тарснаар БНХАУ-ын зүгээс виз олгохоо хоригложээ. Селенад тухайн үед Хятад улсын Засгийн газраас ямар ч мэдэгдэл өгөөгүй бөгөөд хоёр жилийн дараа л аялан тоглолтоо хийх үеэрээ виз нь гарахгүйг мэджээ.

2. Ричард Гир

Холливүдийн нэрт жүжигчин, найруулагч Ричард Гир 1993 онд танилцуулсан хүний эрхийн тухай илтгэлдээ Хятад Түвдийн харилцааг хөндсөн нь БНХАУ-д нэвтрэх эрхгүй болгожээ. Мөн түүнийг Далай ламын итгэлт шавь, сайн найз гэдэг ч нөлөөлсөн гэж үздэг.

3. Жастин Бибер

Канадын дуучин Жастин Биберийг 2017 онд Хятадад нэвтрэхийг хоригложээ. Энэ тухай Хятад улсын Засгийн газраас “Залуу үеийнхэнд буруу үлгэр дууриал үзүүлж, нийт ард иргэдэд соёлын гаж урсгал нэвтрүүлэхийг завдсан” гэж тайлбарласан байна.

4. Леди Гага

2016 онд Далай ламтай уулзан зургаа татуулснаар Хятадад нэвтрэх эрхгүй болжээ. Үүнээс үзвэл БНХАУ-ын “хар жагсаалт”-д Далай ламтай нэр холбогдсон олон хүн бийг харж болох юм.

5. Брэт Питт

“Түвдэд өнгөрүүлсэн 7 жил” киноны дараагаар түүнд виз олгохоос түдгэлзжээ. Тус киноны Далай ламыг магтсан өнгө аяс нь “буруу үзэл суртал” гэгдсэн байна. Гэсэн ч Анжелино Жоли гийн дүр бүтээсэн “Maleficent” киног Хятад улс сайшаасан түүхтэй.

6. Майли Сайрус

Түүнийг Хятадад орохыг хориглох үедээ тус улсын Гадаад хэргийн яамнаас “Майли Сайрус Хятадад болон азиудад сайхан ханддаггүй гэдгээ нэгэнт ойлгуулсан. Тиймээс ч бидэнд түүнтэй нөхөрлөөд байх шалтгаан байхгүй” гэж мэдээлсэн байна.

7. Бон Жови

Домогт дуучин Бон Жови 2010 онд Тайванд хийсэн тоглолтынхоо арын тайзан дээр Далай ламын зургийг байршуулсан шалтгаанаар тус улсад орохыг хоригложээ.

8. Maroon 5

2015 онд хамтлагийн гишүүн Далай ламд төрсөн өдрийн жиргээ бичсэнээр БНХАУ-д Maroon 5 хамтлагийг орохыг хориглосон байна.

9. Шэрон Стоун

2008 онд Шэрон Каннын кино наадамд Хятадын газар хөдлөлтийн талаар үг хэлжээ. Тэр удалгүй уучлал гуйсан ч Хятад улс бүх насаар нь хил давахыг хориглох шийдвэр гаргасан байна.

10. Жижи Хадид

Энэ жилийн гуравдугаар сард топ загвар өмсөгч Жижи Хадид Буддагийн баримлыг нүүрэндээ ойртуулан тоглож байгаа бичлэгээ олон нийтэд цацсанаар тус улсад нэвтрэх эрхгүй болсон. Түүнд энэ тухай мэдэгдээгүй бөгөөд саяхан болсон “Victoria’s Secret” загварын шоуны үеэр л виз нь гарахгүйг мэджээ.

11. Анастасия Лин

“Дэлхийн мисс” тэмцээний 65 дахь удаагийн тэргүүн байрын шагналт гоо бүсгүйг “Угсаа гарал нь тодорхойгүй” гэсэн шалтгаанаар тус улсад нэвтрэхийг хоригложээ. Анастасия Лин Канад гаралтай Хятад иргэн юм.

12. Кэти Перри

Поп дуучныг 2015 онд хийсэн аялан тоглолтдоо наранцэцэг ашигласан нь Хятад улсын эгдүйцлийг төрүүлжээ. Наранцэцэг нь Тайваны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.

13. Бьёорк

Дуучин, жүжигчин, уран бүтээлч Бьёоркийг Хятад улсад нэвтрэхийг 2008 оноос хоригложээ. Учир нь тэрээр Шанхайд хийсэн тоглолтынхоо үеэр “Түвд!, Түвд!” хэмээн тус улсын тусгаар тогтнолыг шаардсан утгатай үзүүлбэр үзүүлсэн байна.

14. Харрисон Форд

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Харрисон Фордыг 1992 онд “Далай ламтай уулзсан” гэх шалтгаанаар Хятад улс “хар жагсаалт”-даа оруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө