Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Аз жаргалын хэлтэрхий" киноны охид амьдрал дээрээ хэн бэ?

  admin 2017-12-04 13416

Туркийн олон ангит "Аз жаргалын хэлтэрхий" кино Монголын үзэгчдийг байлдан дагуулсан. Азгүй хувь тохиолоор эмнэлэгт солигдож хоёр өөр орчинд өссөн охидын адармаатай зан араншин, амьдралын талаар өгүүлдэг кинонд дүр бүтээсэн охидын талаарх мэдээллийг хүргэе.  

Бүхний хайрыг татсан Жансу

"Аз жаргалын хэлтэрхий" киноны Жансугийн дүрийг бүтээсэн жүжигчин Leyla Tanlar нь 1997 оны 12 -р сарын 13 нд Истанбул хотноо төржээ. 20 настай өсөж буй залуу жүжигчин бүсгүй ерөнхий боловсролоо хувийн "Sisli Terakk" сургуулийг эзэмшсэн бөгөөд ахлах сургуулиа Итали улсад төгсжээ. Одоо Итали улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа аж.  Тэрээр йогоор хичээллэдэг бөгөөд тун уян налархай биетэй эмэгтэй юм.  Тэрээр анх "Аз жаргалын хэлтэрхий" киноны Хазалын дүрийг бүтээх хүсэлтэй байсан боловч найруулагч түүний дүр төрх тохирохгүй хэмээн үзэж Жансугийн дүрийг өгсөн байна. 






Хорт могой Хазал

"Аз жаргалын хэлтэрхий" кинонд эрх дураараа, муухай ааштай Хазал хэмээх охины дүрийг бүтээсэн жүжигчин Alina Boz 1998 оны 6 - р сарын 14 онд Орос улсын Москва хотноо төржээ. Түүний ээж Ольга нь орос эмэгтэй, харин аав нь Турк хүн юм. 7 нас хүртлээ Москвад амьдарч байгаад 2005 онд аав нь эх орондоо ажиллах хэрэгтэй болсон бөгөөд түүнээс хойш Туркийн Истанбул хотноо амьдрах болсон байна.  Турк руу нүүснийхээ дараа бүжиглэж эхэлсэн бөгөөд 9 настай байхаасаа драмын дугуйланд явж эхэлсэн байна. Хамгийн анх "Cesur Hemşire" хэмээх кинонд дүр бүтээж байсан юм. Түүнээс хойш Ата Демирертай хамтран Avea-ын зар сурталчилгаанд тоглосон байна. 2010 онд "Heygırl" сэтгүүлийн ковер болжээ. Одоо нисэхийн сургуульд суралцаж байгаа аж. 2014 оны 12 - р сарын 1 нээс эхлэн "Аз жаргалын хэлтэрхий" киноны гол дүрд тоглосоноор Турк төдийгүй Ази дахинаа танигдаад байгаа юм.  






Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө